-Сэлэнгийн ой ургамалшлын хошуунд шилмүүст модны тарьц ургуулах биологийн онцлог сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Умард Монголын байгаль цаг уурын нөхцөлд үндсэн төрлийн шилмүүст модны тарьц ургуулах агротехникийн зарим асуудлуудыг шийдвэрлэж, биологи, физиологийн онцлогийг нь анх удаа тогтоон гаргав. Тарьц ургуулахад үрийг тарилтанд бэлдэх нь чухал үүрэгтэй ба химийн нэгдлүүдээр үйлчлүүлэн тарьсан тохиолдолд үрийн хээрийн соёололт дээшилж нэгж талбайгаас гарах тарьцийн тоо нэмэгдэж байна.Усны горимын үндсэн үзүүлэлтүүдээр усалгааны горим тогтоох судалгааны эхлэлийг тавьсан болно.