Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дорнод Монголын хээрийн ургамлын ценопопуляцийн бүтэц, хөдлөлзүй



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1072
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : фенологи, зүр өвс, хялгана, үрийн нөөц, онтогенез, популяци, бүлгэмдэл, хөдлөлзүй

Аннотаци

-Дорнод Монголын хээрийн ургамлын ценопопуляцийн бүтэц, хөдлөлзүй сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Дорнод Монголын хээрийн ургамлын ценопопуляцийн бүтэц, хөдлөлзүй бүтээлийн шинэлэг тал нь Сибирь зүр өвс, Ацан цахилдаг, Том хялгана, Дэрвээн хазаар өвс, Нангиад хиаг зэрэг амьдралын хэлбэрээр ялгаатай 5 зүйл ургамлын онтогенез хөгжлийн үе шатуудыг тогтоож тэдгээрийг ангилан ялгах морфоструктурын онцлогийг тодорхойлжээ. Түүнчлэн ценопопуляцийн бүтэц хөдлөлзүйг зүйлийн ба бүлгэмдлийн гэсэн 2 түвшинд цаг уурын байдалтай харьцуулан дүгнэсэн байна. Мөн Дорнодын хээрийн ургамалжилтын үндсэн бүлгэмдлүүдийн ургамлын хөгжлийн явц, үрийн гарц унацын тооны олон жилийн хэлбэлзэл, үржлийн насны бодгалиудын тооны хэлбэлзэл зэрэг нь харилцан шүтэлцээтэй болохыг тодорхойлсон юм. Тус бүтээлийн гол ач холбогдол нь хээрийн үндсэн бүлгэмдлийг бүрдүүлэгч ургамлын байгальд дараалан солигдох насны бүлгүүдийн бүтэц, тэдгээрийн байгалийн аясаар нөхөн сэргэж ирсэн, өнгөрсөн, одоогийн явц, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын зүй тогтлыг илрүүлсэнд оршино. Энэ нь ургамал, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, хүний үйл ажиллагаа, түймрийн нөлөөгөөр эвдрэлд орсон газруудад экологийн үнэлгээ өгөх, нөхөн сэргэх үйл ажиллагаанд онолын суурь материал болгон ашиглах боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 187
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :