Угаах агрегатын шахах машины техник, технологийн үзүүлэлтүүдийн оновчтой утгыг ноосон ширхэгтийг гэмтээхгүйгээр тогтоож, чийглэгийг бууруулан, энерги хэмнэх зорилготой.
Судалгааны ажлын үр дүнд ноосны чийглэгийг багасгах болон эрчим хүчний зарцуулалтын математик загварыг гаргаж, ноосонд үйлчлэх голын бүрхүүлийн үзүүлэлт, ноос шилжих хурд, үйлчлэх ачааллын хамаарлыг гаргасан. Ноосны чийглэгийг шахах машинаар багасгах технологийн үзүүлэлтүүдийн оновчтой утгууд болох голын бүрхүүлийн хатуулаг, ачаалал, шахах голын шугаман хурдны хэмжээг тогтоосон.
Угаах үед норсон ноосны чийглэгийг шахах машинаар бууруулахад хатаах машины зарцуулах эрчим хүч, хатаах уурын өртөг буурах боломжтой байгааг тогтоолоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0