Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны гандуу нутгийн элсний нүүлт хөдөлгөөн, хамгаалах арга зам



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1345
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : Элсэн хуримтлалын гарал үүсэл, морфогенетик хэв шинж, манхан, хонхорт бөөрөг, довцог, бүрхэвч

Аннотаци

1.Монгол орны гандуу бүс нутагт тархсан элсэн хуримтлал нь хотгор гүдгэрийн тодорхой хэлбэр, хэв шинжийг бүрдүүлэх бөгөөд энд манхан, далан, бөөрөг, довцог, бүрхэвч элс зонхилох бөгөөд тэдгээрийн зарим элсэн хуримтлал маш идэвхтэй нүүн шилжиж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой боловч түүнийг хүний олон талт сөрөг үйл ажиллагаа огцом идэвхжүүлж байна. Элсний нүүлт хөдөлгөөнд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь дотроо байгалийн, нийгэм-эдийн засгийн гэж ангилагдах бөгөөд эдгээр нь дангаараа үйлчлэх нь ховор, голдуу салхи ихтэй, хур тунадас бага, байгалийн хуурайшлын дэвсгэр дээр хүний олон талт сөрөг үйл ажиллагааны элс, элсэрхэг хөрсөнд үзүүлэх ачаалал эрс их болсон үед элс нүүлт идэвхижнэ. Өөрөөр хэлбэл байгаль-хүний хавсарсан үйлчлэлийн үр дүнд элсний нүүлт хөдөлгөөн эрчимжиж, үүнээс хүний үйл ажиллагаа гол нөлөөтэй. Элсний нүүлт хөдөлгөөн нь томоохон элсэн хуримтлалын дотоод дахь шилжих хөдөлгөөн, ойр орчныхоо гадаргыг элсжүүлж хүрээгээ тэлж буй болон салангид тусгаар орших нүцгэн манхны нүүлт хөдөлгөөн гэсэн 3 үндсэн хэлбэрээр илрэх бөгөөд давших, хэлбэлзэх, давшин-хэлбэлзэх байдлаар хөдөлгөөнд орно. Эдгээрээс давших хөдөлгөөн нь аж ахуйд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Элсний хуримтлалуудаас хамгийн их хөдөлгөөнтэй нь манхан элс юм. Ялангуяа салангид тусгаар орших жижиг манхан элс дан ганц давших хөдөлгөөнөөр шилжин нүүх бөгөөд шилжилтийн хурд доод тал нь 5-10 м/жил , дээд тал нь 30-37 м/жил хүрнэ.
Элсийг ургамалжуулан бэхжүүлэх, механик, химийн хамгаалалт хийн нүүлт хөдөлгөөний эрчимжилтийг сааруулна. Эдгээрээс хөдөлгөөнт элсийг бэхжүүлэх, элсний нүүлтийг багасгах хамгийн найдвартай, үр ашигтай шалгарсан арга бол элсний ургамал бүрхэвчийг аль болохоор хөндөхгүй байх, нэгэнт алдралд орсон тохиолдолд түүнийг ургамалжуулан бэхжүүлэх явдал бөгөөд манай орны говь, цөл нутагт энэ аргыг механик хамгаалалттай хослуулан хийвэл илүү үр дүнтэй болно. Мөн элс, элсэрхэг бэлчээрийн экологийн зохистой бүс нутгийг тогтоох, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох, бэлчээр ашиглалтанд тавих хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Ингэснээр элсний нүүлт хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр багасгах, улмаар цөлжилттэй тэмцэх асуудал ч нэгэн зэрэг шийдвэрлэгдэх боломжтой болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 17

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 317
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :