Дрожийн цитоскелетийн судалгааг хийхдээ микротубулын утаслагийн топологийг тогтоож улмаар түүний гүйцэтгэдэг үүргийг судлахад митохондрийн утаслагийн топологтой харьцуулан судалж үзлээ. Ферромоны үйчиллийн хариуд эсийн морфологи өөрчлөгдөж эс копуляцийн процесст ороход (зураг 9) цитоскелет чухал үүрэн гүйцэтгэж байна.Цитоскелетийн үйл ажиллагаанд гадаад орчны хими ба физикийн хүчин зүйлүүд янз бүрээр үйлчилдэг.Тэдгээр нь ихэвчлэн цитоплазмын микротубулын полимеризаци ба деполимеризацийн процесс болон микротубулын тредмиллингийг саатуулах улмаар зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Бидний судалгаагаар Schzoaccaharomyces japonicus var.versatilis дрожжийн хувьд цитоскелеттэй митохондрийн утаслаг хам оршиж байна. Судалгааний дүнгээс үзвэл цитоплазмын микротубулын топологийг янз бүрийн дрожжийн организм дээр судалж түүний гүйцэтгэдэг үүргийг тогтооход загвар организм их чухал үүрэгтэй байгаа нь харагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0