Дэлхийн цаг уурт гарсан өөрчлөлт Монгол орны бэлчээрийн ургамлын ургац, найрлаганд нөлөөлж байна. Хүлэмжийн хийн ялгаралтын дийлэнх нь эрчим хүчний салбараас гарч байгаа ч гэсэн цаашид бусад салбараас хэдий хэмжээний хий ялгарч байгааг нарийвчлан судлах шаардлагатай.
Үетэн-алаг өвст бэлчээрийн ургамлын намгийн хийн хэмжээ судалгаа хийсэн хоёр жилийн дунджаар V сард
11.59 мл, VI сард
16.27 мл, VII сард
18.42 мл, VIII сард
20.97 мл, X сард
23.51 мл, I сард
27.39 мл, IV сард
30.52 мл болж нэмэгдэж байгаа бол хиагт бэлчээрийн ургамалаас V сард
12.45 мл намгийн хий ялгарч байснаа аажмаар нэмэгдэж VI сард
16.56 мл, VII сард
19.82 мл, VIII сард
21.23 мл, X сард
23.37 мл, I сард
27.95 мл, IV сард
31.58 мл болж нэмэгдэж байгаа нь бүргэл зүйн хувьд бодитой /P<
0.01-
0.001/ байна.
Үетэн-алаг өвст бэлчээрийн ургамлын хоёр жилийн дунджаар V сард
47.96 мл, VI сард
55.79 мл, VIII сард
64.7 мл, X сард
71.7 мл, I сард
75.36 мл, IV сард
76.51 мл нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа нь бүртгэл зүйн хувьд бодитой /P<
0.01-
0.05/ байна.
Харин хиагт бэлчээрийн ургамлын нүүрсхүчлийн хий V сард
49.33 мл ялгарч байснаа цаашид сар бүр нэмэгдэж VI сард
58.1 мл, VII сард
64.11 мл, VIII сард
67.45 мл, X сард
72.24 мл, I сард
76.45 мл, IV сард
78.23 мл болон нэмэгдэж байв /P<
0.01-
0.05/.
Судалгаа хийсэн үет ургамлуудаас түнх хиагны нүүрсхүчлийн хийн ялгаралт хамгийн бага, крыловын хялгана хамгийн их байгаа ба саман ерхөгийнх дундаж түвшинд байна. Бидний судалгаагаар үетэн-алаг өвст бэлчээрийн ургамлын намгийн хий ялгаралт саармаг орчинд уусдаггүй эслэгтэй сөрөг, харин хүчиллэг орчинд уусдаггүй эслэгтэй эерэг хамааралтай байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 30
Ишлэгдсэн тоо : 0