Сацал, мялаалга нь аман зохиолын аман яруу найргийн нэг төрөл болохыг монгол ёс заншил, байгалийн шүтлэг, бөө мөргөл, бэлгэдэлзүйн үүднээс судлан шинжилж түүний бүтэц,уран сайхны онцлогийг тодруулан хоёр бүлэг, долоон дэд сэдэв, гучин нэгэн зүйлтэй диссертаци бичиж дараах дүгнэлтийг дэвшүүлэв.
-Балар эртний байгалийн шүтлэг, бөөгийн шүтлэг бишрэл, тайлга тахилгын ёсноос үүдэлтэй монголчуудын байгальч үзэл, нүүдлийн ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн онцлогийг илэрхийлсэн сацал, мялаалгын үгс нь бичиг үсэг үүсэхээс өмнө амаас ам дамжин боловсорч, уран цэцэн холбоо шүлгийн хэлбэрээр дэлгэрсэн аман шинжтэй тул монгол ардын аман яруу найргийн төрөлтэй бүх талаараа ойр холбогдож байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0