-Зурагзүйн хангамж ба их дээд сургуульд зориулагдсан сери зургийн зохиолтын арга зүйн асуудалд сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Дээд боловсорлын сургалтын бодлого үндсээрээ өөрчлөгдөж, түүний зорилго, агуулга, сургалтын явцын аргууд, сургалтын хэрэглэгдэхүүн, сургах арга технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин болоод ач холбогдол зэргийг өндөржүүлэх гэсэн өргөн утгаар нь иж бүрэн авч үзэх боллоо. Дээд боловсорлыг үндсээр нь шинэчлэх, ялангуяа их, дээд сургуулийн системийг бэхжүүлэхэд 2 хүчин зүйл нөлөөлж байна. Энэ нь: 1.Одоо үеийн мэдээлэл маш хурдацтайгаар нэмэгдэж, тэдгээр нь мөн хурдан хуучрах явдал.
2.Шинэ техник, технологитой холбоотойгоор ажлын арга барил тогтмол хөгжин боловсронгуй болохын зэрэгцээгээр эрдэм шинжилгээ судалгааны ажлууд эрчимтэй хөгжиж байгаа явдал юм. Дээд боловсролтой, мэргэжлийн өндөр чадвартай мэргэжилтэн бэлдэж гаргахын тулд дараах 3 чиглэл онцгой ач холбогдолтой: -Лекцийн болон хичээлийн танхимд явуулах сургалтын цагийг хорогдуулах нь лаборатори, практикийн болон бие даан ажиллах цагийг нэмэгдүүлнэ. -Сурлагын явцыг орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, орчин үеийн лабораторийн бааз, суурьтай байх явдал. -Оюутан сурагчдыг мэргэжлийн чиглэлүүдээр эрдэм шинжилгээний ажилд бүтээлчээр татан оруулах явдал. Монголын их, дээд сургуулиуд нь газрын зураг болон бусад геодүрслэлүүдээр хангагдсан байдал, хэрэгцээг судлан их, дээд сургуульд зориулагдсан суурь хичээлүүдийн агууллагад нийцсэн, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг тусгасан цуврал сэдэвчилсэн газрын зургуудыг зохиох аргазүйг боловсруулах явдал энэхүү ажлын гол зорилго юм.