Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны өлөнтөн (CYPERACEAE JUSS) овгийн ангилалзүйн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2596
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : амьдралын хэлбэр, экологи, тархалт, филогени, зүйл,

Аннотаци

Шинэлэг тал:
Монгол орны Өлөнтөн овгийн ангилалзүйг анх удаа бүрэн хэмжээнд боловсруулав. Монголын ургамлын аймагт 8 зүйл нэмж бүртгэн 3 зүйлийг хасав. Төрлийн нэр өөрчлөгдсөн боловч бие даасан төрөл болгож салгасантайгаар холбоотойгоор 4, дэд зүйлийг бие даасан зүйлийн төвшинд, эсвэл бие даасан зүйлийг дэд зүйлийн төвшинд авч үзэх зэргээр ангилалын нэгжийн төвшин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 11, зүйлийн нэр хүчин төгөлдөр бус болох адилцаа нэрд нэгтгэх зэрэг шалтгаанаар 8 зүйл ургамлын нэр тус тус өөрчлөгдсөнийг төрөл зүйлийн адилцаа нэрсийн тоймд тусгав. Монгол орны Өлөнтөн овгийн ургамлын экологи газар зүйн онцлогийг илрүүлэн төрөл, зүйл, таних түлхүүр зохиов. Тус овогт хамаарах төрлүүдийн удам төрлийн холбоог илрүүлэх судалгаанд ДНХ-ийн нуклеотидын дарааллыг харьцуулах аргыг анх удаа /Монголд / ашигласан.
Практик ач холбогдол:
Ажлын үр дүнгээр "Монголын ургамлын аймаг цуврал бүтээлээр 17-р дэвтрийг хэвлүүлсэн." Зүйлүүдийн тархалт, экологи газарзүйн анализын дүнд бүрдүүлсэн мэдээ, баримтыг Монгол болон хил зэргэлдээ нутгийн ургамлын аймаг, ургамалжил, нөөц судлал, байгаль хамгааллын чиглэлийн судалгаануудад ашиглах боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 123
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :