1. Орхон үүлдрийн хурганы төрөх үеийн төмсөгний тахир сувганцрын хөндийд 1-2 тооны бэлгийн анхдагч эс, цагираг маягаар байрласан олон тооны фолликул эсүүд, мөн сувганцар хоорондын эдэнд Лейдигийн эсүүд орших ба тэдгээр эсүүдийн хуваагдан үржих ажиллагаа идэвхжээгүй байдаг байна.
2. Төмсөгний тахир сувганцрын эдүүд хурганы нялх үеэс бэлгийн боловсролт гүйцэх үе хүртэл эрчимтэй өсөж хөндийн хэмжээ тэлж томрох ба хээлтүүлгэнд орох наснаас сувганцрын хэмжээ нэг хэвийн байдалд хадгалагдаж байснаа хуцны бэлгийн үйл ажиллагаа буурч эхлэх үеэс багасна. Төмсөгний хэт мөн ийм зүй тогтоолоор өөрчлөгддөг.
3. Хээлтүүлгийн үеийн байдлаар орхон үүлдрийн хуцны үрийн тоо, чанарын үзүүлэлтийн хэвийн хэмжээг дор зааснаар тогтоож болно. Үүнд: үрийн багтаамж 1.1мл, 1мл үрэнд байгаа эр эсийн тоо
2.74 млрд, нэг харайлтын үрэнд байгаа эр эсийн тоо
3.09 млрд, үрийн идэвх хөдөлгөөн
0.93 балл, үрийн тэсвэрлэх чадвар 52000, үрийн амьдрах чадвар 120, эмгэгт эр эсийн хувь 13 байх болно.
4. Бэлчээрийн маллагаанд байгаа орхон үүлдрийн хуцны үрэнд нийт сахар дунджаар
619.0 мг/%, фруктоз
461.0 мг/%, сүүн хүчил
25.9мг/% хэмжээтэй байна. Үрийн эдгээр үзүүлэлтүүд насаа даган өөрчлөгдөнө.