Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоодны эрт үеийн өмөн түүний урьтал эмгэгийн бүтэц зүйн оношлогоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1982
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : хучуур эд, удамших хэв шинж, өмөн,

Аннотаци

Хорт хавдрын үүсэл, ходоодны өмөнгийн эрт хэлбэр, ходоодны үрэвсэл, шархлаа эсийн хэт үржил зэрэг урьтал эмгэгүүдийг эд эсийн шинжилгээний аргыг хэрэглэн эрт оношлох, түүний эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг боловсруулах ажил сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг татсаар байна Судлаачид ходоодны өмөнгийн урьтал өвчнүүдэд салстын хатангиршилт архаг үрэвсэл, шархлаа, ходоодны ургацаг, ур, MAЛТ лимфома, мэс заслын хагалгааны сорви, төмөр дутлын цус багадалт, ходоодны салст бүрхүүл, булчирхайн хучуур эд гэдэсжих хувирлаар солигдох, улмаар эсийн хэт үржил үүсэх зэргийг багтаан ойлгодог. Бидний судалгаанд хамрагдсан ходоодны архаг үрэвсэл, шархлаа, эрт үеийн өмөнгийн үед 66,8%-д эмгэг бүтэцзүйн шинжилгээгээр,
80.6%-д молекул-биологийн аргаар Н.pylori-ийн халдвар оношлогдлоо Эмгэг бүтэцзүй судлалын шинжилгээгээр ходоодны эрт үеийн өмөн, түүний урьтал эмгэгийн дараахь хэлбэрүүд оношлогдов.
1. Судалгаагаар хөнгөн ба дунд зэргийн эдийн гаж хувирал (дисплази) ходоодны хатангиршилт архаг үрэвсэл
38.8%, шархлаа
38.5%, ходоодны урын (аденома)
47.1% тохиолдолд тус тус илэрлээ.

2. Судалгааны үр дүнгээр эрт үеийн өмөнтэй нэгдэх хэлбэр-хүнд зэргийн дисплази бидэнд судлагдсан ходоодны хатангиршилт архаг үрэвслийн 7(
5.3%), шархлааны
23.8%, урын
5.9%, тохиолдолд тус тус илрэхийн хамт дараагийн хэлбэр ходоодны байран өмөн (аденокарцинома in situ)
0.86%, эхлэл үеийн өмөн (T1N0M0)
2.1% тохиолдолд оношлогдов.

3. Монгол хүмүүст Н.pylori нянгийн халдварын илрэл эмгэг бүтэцзүй судлалын шинжилгээгээр судалгаанд хамрагдсан бүх тохиолдлын
66.8%-д, молекул-биологийн аргаар судалсан бүх өвчтний шүлсэнд
73.6%, амьд эд сорьцын шинжилгээнд
68.1%-иар тус тус тодорхойлогдлоо.

4. Бидний судалгаагаар Н.pylori-ийн генотипүүдээс VacAs1/s2, CagA, генотип ходоодны архаг үрэвсэл, шархлаа өвчний үед сонгомол хэлбэрээр 31% тохиолдож, үлдсэн хувьд нь IceA, VacAs1, VacAs2, VacAm1, VacAm2 генотипийн хэлбэрүүд илэрлээ. Эмгэг бүтэцзүйн шинжилгээ нь зөвхөн Н.pylori-ийг оношлоод зогсохгүй ходоодны салтын гаж хувирлын зэрэглэл(дисплази) ялган оношлох болон өмөн болж шилжих үе шатыг оношлох чухал ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 230
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :