Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны зарим ургамлын навчны анатоми



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1037
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : ботаник, эс, эд, хлоренхим, паренхим, эпидерм, амсар, идиобласт, ус нөөцлөгч

Аннотаци

- Монгол орны зарим ургамлын навчны анатоми: сэдэвт эрдмийн ажлын аннотаци1.Монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрт хамаарах 19 овгийн 38 төрлийн 53 зүйл ургамлаас дорзовентраль бүтэцтэй 14, изолатераль 28,игомоген 3 төвлөрсөн 8 зүйл, амсрын хувьд, ихэнх нь аномоцит бүтэцтэй, 2 зүйл анизоцит, 1 зүйл парацит бүтэцтэй; 5 зүйл бамбайрхуу үсэнцэртэй, 20 зүйл энгийн, олон эст үсэнцэртэй; эпидермийн эсийн хананы хувьд долгиотсон 23, тэгш өнцөглөсөн 22, шулуун 8 зүйл; судлагдсан бүх ургамал коллатераль багцтай; 6 зүйл хлоренхим бүхий, 6 зүйл паренхим бүхий, 2 зүйл ус нөөцлөгч эд бүхий склеренхим бүхий тойруулга эстэй; 1 зүйл индиобласттай, 2 зүйл ялгаруулах сувагтай байгааг анх удаа илрүүлэв.
2. Үетэн, лууль, сараана, холтсон цэцэгтэн, буурцагтан, нийлмэл цэцэгтэн зэрэг зонхилох овогт багтах 212 зүйл ургамлын навчны дотоод бүтцийн онцлогийн талаарх мэдээ баримтыг нэгтгэн дүгнэв.
3. Монгол орны байгалийн янз бүрийн орчинд ургадаг зарим ургамлыг Улаанбаатар болон Санкт-Петербург хотын Ботаникийн цэцэрлэгийн байнгын арчилгаатай нөхцөлд тарималшуулах, нутагшуулах явцад тэдгээрийн навчны дотоод бүтцэд гарсан тоон болон чанарын өөрчлөлтүүд нь шинэ орчинд дасан зохицох чиг хандлагыг илэрхийлж байна.
4. Гандуу орчинд ургасан байгалийн ургамлыг ус чийгийн хангамж сайтай нөхцөлд нутагшуулах, тарималшуулахад навчны эдүүдийн хэмжээ том болох, эпидермийн эсийн хана нимгэрэх, хлоренхим, эпидермийн эс, багцны эзлэх хэмжээ багасах, баганалаг болон хөвсгөр эдийн давхаргын тоо цөөрөх, эс хоорондын зай ихсэх, амсрууд ил байрлалтай болох, амсрын хөндий томрох, эс эдүүдэд хуримтлаглах нөөц бодисын хэмжээ буурах зараг тоон өөрчлөлт, ус нөөцлөгч эд, ус нөөцлөгч тойруулган эс хлоренхим болж, тулгуур эд болон өнгөргийн давхраа үгүй болох зэрэг чанарын өөрчлөлт гардаг байна.
5.Байгалийн ургамлыг байнгын арчилгаатай нөхцөлд тарималшуулахад тухайн ургамлын навчны дотоод бүтэцийн өөрчлөлт чийгсүү бүлгийн ургамлын шинжүүдийг илүү ихээр илэрхийлдэг зүй тогтол ажиглагдлаа.
6. Урагмлыг экологийн ойролцоо орчинд шилжүүлэн нутагшуулахад навчны дотоод бүтцэд тоон өөрчлөлт, эрс ялгаатай нөхцөлд шилжүүлэн нутагшуулсан ургамлын навчны дотоод бүтцэд чанарын өөрчлөлт гарлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 262
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :