Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьтал эмгэгийн патогистологи, иммуногистохимийн судалгааны дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2737
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Булчирхайн өмөн, булчирхайн ур, хэт үржилт ургацаг, хүний папиллома вирус, иммуногистохими, маркер, хучуур доторхи өмөн

Аннотаци

Үндэслэл:
Бүдүүн шулуун гэдэсний хавдар (БШГХ) нь бүх насанд элбэг тохиолдох боловч 39-59 насны хүмүүс ихэвчлэн өвчилж, эрэгтэйчүүд илүү өртөмтгий байна. Газарзүйн хувьд Европ, Хойд Америкийн хүн амын дунд тархалт ихтэй байна. Сүүлийн үед Азийн хүн амын дунд ихсэх хандлага ажиглагдаж
100.000 хүнд 40-120 тохиолдол оношлогдож, жилд дунджаар 5-10 хүн шинээр өвчилдөг ажээ.(56) Зарим судлаачид удамшлын хүчин зүйл нь хүрээлэн буй орчинтой харилцан нөлөөтэй гэж үзэж байна.(12)
Зорилго: Манай оронд тохиолдож буй БШГХ түүний урьтал эмгэгүүдийн эмгэг судлал, гистологийн онцлогийг тодорхойлон, иммуногистохимийн шинжилгээний үр дүнг тогтоох
Зорилт:
1.Манай орны нөхцөлд тохиолдож буй БШГХ түүний урьтал эмгэгийг ялган оношлох

2.БШГХ-ыг олон улсын гистологийн ангилалын дагуу эсийн ялгарлын зэрэглэл болон үе шатлалыгө тохируулан ангилах

3.БШГХ-тай эдэд хүний папиллома вирусын халдварын илрэлийгтодорхойлох

4.БШГХ-ын иммуногистохимийн маркерийг тодорхойлох
Арга зүй, хэрэглэгдэхүүн:
Бид судалгаандаа БШГХ түүний урьтал эмгэгээр өвчилсөн 302 хүмүүсийн дурангийн болон мэс заслын 815 амьд сорьц (биопси)-ын материалуудад морфологийн судалгааг патогистологийн аргаар, вирусын нөлөөг хавдартай болон түүний урьтал эмгэгтэй өвчтөнөөс дурангийн аргаар авсан 56 амьд сорьцын материалуудад молекул биологийн аргаар, мөн патогистологоор БШГХ оношлогдсон 279 өвчтөний амьд сорьцын материалуудыг ДЭМБ-ын гистологийн ангилалтай тохируулан улмаар эдгээрээс 23 өвчтөний 45 амьд сорьцын материалыг сонгон хяналтын 135 эдэд иммуногистохимийн шинжилгээг хийж, оношлогоог нарийвчлан баталгаажуулж үнэлгээ өгөх зэргээр судалгааг хийж гүйцэтгэлээ.
Дүгнэлт:
1.Судалгаанд хамрагдсан нийт 302 тохиолдлын
6.3% нь хоргүй ургалт буюу хэт үржилт ургацаг эзэлж байна. БШГХ-ын урьтал эмгэгт хоргүй хавдрууд, эсийн гажигшилтай эмгэгүүд (dysplasia) ордог ба эдгээр нь нийт тохиолдлын
18.5%-д оношлогдож үүнээс бүтэц зүйн өөрчлөлтөөр цоргот булчирхайн ур
41.1%, цэлмэнт болон цоргот булчирхайн ур
26.8%, хавтгай эсийн хоргүй хавдар (papilloma)
21.4%, хучуур доторхи өмөн (dysplasia)
10.7%-ийг эзэлж байна.

2.БШГ-ний хортой хавдар нийт тохиолдлын
69.9%-ийг эзэлж байгаа бөгөөд эс зүйн ялгарлаар
89.1% нь булчирхайн өмөн (adenocarcinoma) эзэлж байна. БШГ-ний хорт хавдрыг TNM шатлалаар ангилахад рТтЫоМо - 26(
16.2%), pT2NoMo - 53(
33.2%), рТ3 NXMO- 73(
45.1%), рТ4 NXMX - 13(
8.2%) хавдар рТ2 NXMO - рТ3 NXMX шатандаа 126(
78.3%), хожуу үедээ оношлогдож, эс ялгарлын зэрэглэлээр d - G2 дунд ялгаралтай зэрэглэлдээ оношлогдож байна.

3.Хавдрын ерөнхий маркер р53 дунд болон хүчтэй идэвхжил
68.8%, Ki67 маркерийн сул болон дунд идэвхжилт
57.1%, СЕА дунд идэвхжил
62.5%-д илэрч байгаа нь хавдрын хоруу чанар өндөр, хурдсал их байгааг илтгэж байна. БШГХ-ын өвөрмөц маркер СК20, СК18 дунд болон хүчтэй эерэг урвалаар нийт тохиолдлын 75%-д илэрч байгаа нь удамшлын хүчин зүйл зонхилж буйн илэрхийлэл гэж үзэж байна.

4.Бидний судалгаанд хамрагдсан дурангийн аргаар авагдсан хавдартай болон хавдрын урьтал өөрчлөлтэй 39 амьд сорьцын эдэд хүний папиллома вирусын халдварыг молекул биологийн аргаар шинжилэхэд вирусын ДНХ илэрсэнгүй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 397
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :