Монгол хэл дээр: Барилгын талбайд цутгаж буй бетонд гадна орчны сөрөг нөлөөллөөс шалтгаалсан таагүй хэв гажилт, элэгдэл, шинж чанарын доройтол явагдах боломжтой. Үүнээс сэргийлж цутгалтын ажлыг урьдчилан сайтар төлөвлөх, арчилгааны туршид бэхжилтийн процессийг хянах, удирдах асуудал Барилгын үйлдвэрлэлийн технологийн шинжлэх ухаанд чухлаар тавигддаг. Энэ шаардлага нь хүйтний улирал, хуурай халуун цаг агаар зэрэг цаг цагаарын эрс тэс нөхцөлд бүр их өндөрсөнө. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд бетоны дотоодод явагдаж буй процессийг загварчлах, үүнд байнга хувьсан өөрчлөгдөж буй гадна орчны мэдээллийг өгөгдөл болгон авах, улмаар эцсийн хүлээж буй үр дүн тухайлбал бетоны авсан байвал зохих механик шинж чанар, удаан эдлэгдэх чанарыг нарийвчлал сайтай таамаглан тогтоохыг судалгааны ажилд зорьсон. Бетоны дотоодод бүтэц бүрэлдэх нарийн механизмыг ойлгон судлах, энэ процесст нөлөөлөх олон хүчин зүйлүүд тэр дундаас температурын нөлөөллийг тооцож, уг нарийн түвэгтэй процессийг загварчлах боломжийг судлан, загварчлалд ашиглагдаж буй хэрэглээний хувьд хялбар, үр дүнгийн хувьд нарийвчлал сайтай дэвшилтэт программ хангамжийг эзэмшин ашигласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0