Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эхийн голын баян бүрдийн хөрсний давсжилтын өөрчлөлт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1452
Хамгаалсан он : 2004
Түлхүүр үг : нэн ховор, нэн ховор, физик ууршилт, аялал жуулчлал, экосистем, мониторинг судалгаа, горимд гарсан

Аннотаци

-Алтайн өвөр говийн Эхийн голын баян бүрдийн хөрсний давсжилтын өөрчлөлт сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Манай оронд давсархаг хөрс хуурай хээр,заримдаг цөл хээрийн бүсэд тархаж улсын нийт нутгийн багахан (1.7%) хувийг эзэлдэг. Давсархаг хөрс үржил шимийн шинж чанараасаа хамаарч бэдчээрт зонхилон ашиглагддаг боловч баян бүрд орчмын давсархаг хөрс нь хүн ам, ан амьтныг хүнс тэжээлээр хангаж, тухайн орчны экологийн тэнцвэрийг хадгалахад их үүрэг гүйцэтгэдэг.Хөрсний мониторинг судалгаагаар баян бүрдийн хөрсний шинж чанар, давсжих үйл явц, горимд гарсан өөрчлөлтийг байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөтэй холбон судлав.Баян бүрдийн зонхилох хөрсний дээд давхаргын (0-10 см) давсжилт 2-20 дахин нэмэгдэж, газрын доройтол ихэссэнийг бодит материалд тулгуурлан харьцуулан гаргав. Хөрсний давсжилт ихсэх хандлагатай байгаа нь бэлчээрийн даацыг хэтрүүлж мал их бэлчээснээс ургамал нөмрөг нь 20-25% багасаж зарим нэгэн ургамал огт ургахаа больсон зэргээс хөрсний гадаргаас уурших физик ууршилтыг ихэсгэж улмаар хөрс давсжих үйл явц идвэхжиж байна. Мөн баян бүрдийн хөрсний давсжилтанд бүс нутгийн хуурайшилт, ул хөрсний усны түвшний бууралт, булгийн усны урсацын өөрчлөлт зэрэг хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө их үүрэг гүйцэтгэж байна. Цаашид баян бүрдийг унаган байдалд нь ойртуулахын тулд онцгой хамгаалалт аялал жуулчлалын бүсэд хамааруулах, мониторинг судалгааны цэг болгон ашиглах, бэлчээрээс чөлөөлөх зэрэг нэн ховор экосистемийг хамгаалах менежментийн шйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :