Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эрчимт эмчилгээний практикт тохиолдож буй антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн үжлийн зарим онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3069
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Үжил, антибиотикт тэсвэртэй нян, зохиомол амьсгалаас үүдэлт уушгины үрэвсэл, төвийн венийн гуурсаас үүдэлт цусаар түгэх халдвар, давсагны гуурсаас үүдэлт шээсний замын халдвар

Аннотаци

Монгол хэл дээр: Нянгийн антибиотикт тэсвэржилт нь байгалийн шалгарлын нэг хэлбэр бөгөөд антибиотикийн хэрэглээ (зохистой ба зохисгүй) нь тэсвэржилтийн голлох шалтгаан болдог. Нян антибиотикт тэсвэржих нь таамаг болон нотолгоот антибиотик эмчилгээний үр дүнг бууруулж үжилтэй өвчтөний тавиланд сөргөөр нөлөөлнө. Тухайн эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, орон нутгийн хүрээн дэх нянгийн антибиотикт тэсвэржилтийн онцлог, антибиотикт тэсвэртэй нянгийн давамгайлал зэргийг судлан тогтоож судалгаанд суурилсан антибиотик эмчилгээний бодлого, удирдамжтай байх нь нянгийн антибиотикт тэсвэржилтийг хязгаарлах, өртөг зардлыг бууруулах, үжлийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.
Эмнэлгийн дотоод халдвар (ЭДХ)-ын улмаас өвчтөний эмнэлгийн ор хоног уртасч, олон тооны нэмэлт шинжилгээ, оношлогоо, эмчилгээ хийх шаардлага үүсч өртөг зардал нэмэгдэн, өвчтөний эмнэлзүйн явц хүндэрч, эмчилгээний үр дүн буурах шалтгаан болдог.
ЭДХ-ыг тандан мэдээлж нотолгоонд суурилсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь тохиолдлыг бууруулах гол арга зам юм. Энэхүү судалгаа нь антибиотикт тэсвэртэй нян болон Эмнэлгийн дотоод халдварын улмаас үүссэн үжлийн эмнэлзүйн онцлогийг судалж тохиолдлыг бууруулах арга замыг тодорхойлоход чиглэсэн болно.
Уг судалгааг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт угтуулсан когорт загвараар хийсэн ба 2011 оны 1-р сараас 2012 оны 8-р сард эмчлэгдсэн, нян судлалын эерэг сорьцоор үжлийн онош нь батлагдаж судалгаанд хамруулах шалгуур үзүүлэлт хангасан 215 өвчтөнд антибиотикт тэсвэртэй нянгаар халдварлагдсан байдал, энэ халдварын шалтгаант үжлийн эмнэлзүйн онцлогийг судлав.
2013 оны 9-р сараас 2014 оны 3-р сарын хооронд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 24 цагаас илүү хугацаагаар эмчлэгдсэн, судалгаанд хамруулах шалгуур үзүүлэлт хангасан 295 өвчтөнд зохиомол амьсгалаас үүдэлт уушгины үрэвсэл, давсагны гуурснаас үүдэлт шээсний замын халдвар, төвийн венийн гуурснаас үүдэлт цусаар түгэх халдварын тохиолдлыг судлав.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан 215 өвчтөнд илэрсэн 410 эерэг сорьцод дүгнэлт хийхэд 193 тохиолдол буюу нийт сорьцын 47,1%-д антибиотикт тэсвэртэй нян [олон антибиотикт тэсвэртэй 25,1%(n=103), хэт олон антибиотикт тэсвэртэй 11% (n=90)], илэрсэн.
Тус тасагт зохиомол амьсгалтай 1000 хоногт тутамд зохиомол амьсгалаас үүдэлт уушгины үрэвслийн тохиолдол
19.5; төвийн венийн гуурстай 1000 хоног тутамд төвийн венийн гуурснаас үүдэлт цусаар түгэх халдварын тохиолдол 9,47; давсагны гуурстай 1000 хоног тутамд давсагны гуурснаас үүдэлт шээсний замын халдварын тохиолдол
6.76 гэсэн давтамжтай байгааг тогтоов.
Дүгнэлт: Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үжлийн улмаас эмчлэгдсэн өвчтөний
51.6%-д нь антибиотикт тэсвэртэй нян илэрсэн байв. Тус тасагт эмчлэгдэгсдийн дунд ажилбараас үүдэлт эмнэлгийн дотоод халдвар хөгжиж буй бусад улс орнуудтай харьцуулахад ойролцоо түвшинд байгаа ба энэ төрлийн халдварыг үүсгэгч нянгийн 72% нь антибиотикт тэсвэртэй байна. Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нь өвчтөний эмнэлзүй, тавилан, эрчимт эмчилгээний ор хоног зэрэгт сөргөөр нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 296
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :