Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Соёлын өвийн мультимедиа өгөгдлийг боловсруулах нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3196
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Дүрсний боловсруулалт, Түүхэн бичиг баримтын дэвсгэрийн шуугианыг арилгах арга, Өнгөт дүрсний ирмэг илрүүлэх арга, Дүрсний шүүлтүүрийн аргуудын судалгаа, Туршилт

Аннотаци

Тус судалгааны ажлаар мультимедиа өгөгдөл боловсруулах аргачлал, дүрс боловсруулалтын алгоритмуудын харьцуулсан судалгаа хийж, судалгааны үндсэн дээр соёлын өвийн өгөгдлүүдийг дүрс боловсруулалтын аргуудаар боловсруулж, цахим мультимедиа хэлбэрт шилжүүлэн, хэрэгжүүлсэн. Соёлын өвийн түүхэн баримтат текстэн мэдээллийн тоо хэмжээг тодорхойлох програм хангамж, текст, дуу авиагаар өгөгдсөн мэдээллийг электрон хэлбэрт оруулах схемийг боловсруулсан. Дүрс боловсруулалтын чухал аргачлалууд болох боловсруулалтын үеийн төрлүүд, зэргэлдээ, мушгиа, бүдэгрүүлэлт, тодруулалт, ирмэг илрүүлэлт ба шүүлтүүрийн аргуудын нэгтгэсэн судалгаа хийж, тэдгээрийг туршиж үзэх боломжтой програмын кодыг бичиж, туршилтын үр дүнг гаргасан. Ингэснээр он удаан жилийн насжилттай соёлын өвийн өгөгдлүүдийг дүрс боловсруулах аргачлалуудыг ашиглан боловсруулж дүрсэнд бүрэн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн. Дүрсний ирмэг илрүүлэх аргуудын нарийвчилсан судалгааг хийж, туршилтын үр дүнд гарсан өнгөт дүрсний ирмэг илрүүлэх шугаман алгоритм ба өнгөний HIS аргатай хосолсон аргыг хэрэглэхийг санал болгосон. Түүхэн баримт бичгийн эхийн дэвсгэрийг сайжруулснаар текстийг таних чиглэлийн суурь болгон ажиллах боломжтой болсон. Тус судалгаанд хэрэглэсэн дөрвөлсөн модны арга нь бичгийн хэлбэр, хэвээс хамаарахгүй тул бүх төрлийн текстийг сайжруулахад ашиглаж болно. Зургийн стандарт, түүний шинж чанарууд болон соёлын өвийн дүрсийг үзүүлэх үзүүлэлтүүдийг судалж, зургийн чанарыг математик загвар боловсруулан тодорхойлсон. Дүрс боловсруулалтын аргуудыг ашиглан боловсруулсан 2D дүрсийг 3D хэлбэрт шилжүүлэн хэвлэх боломжийн талаар судалж, туршилтын загварыг гарган авсан. Видео ба дуун өгөгдлийн боловсруулалтын тоо хэмжээг тооцоолох аргачлалыг судалж, мультимедиа контентийн нийт агуулгын хэмжээг тооцсон. Соёлын өвийн цахим музейн програм хангамжийн бүтээгдэхүүнийг 508 үзэгчийн санал асуулгын үндсэн дээр үнэлсэн. Соёлын өвийн мультимедиа цахим үзмэрийн материалыг бэлтгэх аргачлалыг боловсруулж түүнд үндэслэн цахим үзмэрт шилжүүлэх үе шат, соёлын өвийн дүрсийг боловсруулах алгоритмууд, соёлын өвийн өгөгдлийг дүрс боловсруулалтын аргаар боловсруулах, дүрсний чанарыг үнэлэх ерөнхий аргачлал гаргаж параметрүүдийн авах утгуудыг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 338
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :