Энэхүү судалгааны ажил нь япон, монгол хэлний хэлцийг зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн үүднээс харьцуулан судалж, тэдгээрийн ижил төстэй болон ялгаатай талыг илрүүлэн тогтоосны үндсэн дээр япон хэлний хэлцийг монгол хэлэнд орчуулах оновчтой арга, зарчмыг тодорхойлох зорилготой хийгдсэн. Улмаар хэлцийн гарал үүсэл, утга зүй, бүтцийн онцлог, ангиллын талаар гарсан онолын судалгааны бүтээлүүдийг судлан шинжилж, анализ хийх замаар хоёр хэлний хэлцийг гарал үүсэл, утга зүй болон хэлбэр, бүтэц талаас нь харьцуулан судалж, тэдгээрийн ижил төстэй болон ялгаатай талыг тодорхойлохын зэрэгцээ оновчтой ангилах загварыг санал болгосон юм. Мөн япон хэлний хэлцийг монгол хэлэнд оновчтой орчуулах аргыг тодорхойлох зорилгоор орчуулгын уран сайхны дөрвөн бүтээлээс хэлцийн орчуулгыг түүвэрлэн авч, задлан шинжилж анализ хийх замаар тодорхойлсон бөгөөд тэдгээр аргууд нь ямар зарчмын дагуу хэрэгжиж буйг зүй тогтолт харилцаа холбоо, түвшинд нь илрүүлэн тогтоосон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0