Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сумдын үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2672
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : үүрэн сүлжээ, хөдөлгөөнт холбоо, дамжуулах чадамж, интернэт протокол, олон улсын хөдөлгөөнт хэрэглэгч, файл дамжуулах протокол, санамсаргүй хандалтын суваг

Аннотаци

Диссертацийн ажлын зорилго нь Монгол улсын хэмжээнд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлж буй оператор компаниудын сумдад үзүүлж байгаа үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн судалгаанд үндэслэн ашиглалтын явцад үүрэн сүлжээний чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийн харилцан хамаарлыг тогтооход оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнд:
1. Үүрэн холбооны чанарын үзүүлэлтийг үнэлэх параметруудыг тодорхойлох;

2. Үүрэн холбооны сүлжээний чанарын үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийн зэрэглэлийг тодорхойлох;

3. Үүрэн холбооны сүлжээний үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийн шалтгаан, үр дагаврын шууд ба шууд бус нөлөөг графын онолоор загварчлах;

4. Үүрэн холбооны сүлжээний үйлчилгээний чанарыг дөрвөн хэмжээст Яковын матрицын битүү загвараар үнэлэх;

5. Үйлчилгээний чанарын үзүүлэлтэд тулгуурлан үүрэн холбооны сүлжээг оновчлох алгоритм боловсруулж, симуляц хийх програм хангамж зохиох
Судалгааны ажил нь 114 хуудас компьютерийн бичлэг бүхий оршил, дөрвөн бүлэг, дүгнэлтээс бүрдэх бөгөөд 76 зураг, 13 хүснэгт, 90 нэрийн ашигласан бүтээл, хэвлэл, 5 хавсралттаас бүрдэнэ.Нэгдүгээр бүлэгт: Одоо хэрэглэгдэж байгаа үүрэн хөдөлгөөнт холбооны GPRS/UMTS сүлжээний үйлчилгээний чанарыг үнэлэх ерөнхий бүтэц зохион байгуулалт, стандарт, протокол, дамжууллын технологи болон сүлжээнд тавигдах шаардлагууд, тэдгээрийг хэрэгжүүлэх технологийн талаар авч үзсэн. Үүрэн холбооны өнөөгийн энэхүү сүлжээнд тулгуурлан сүлжээг төлөвлөх ба оновчлох үед параметрүүдийг тооцоолох аргачлалыг боловсруулсан.Хоёрдугаар бүлэгт:. 2008 онд 90 сумдад суурилагдсан үүрэн холбооны зохион байгуулалт, түүнд тавигдах стандарт шаардлагыг судалж, Дэлхийн Банкны зөвлөмжийн дагуу судалгаа явуулан ашиглалтын нөхцөлд үүрэн сүлжээний үйлчилгээний чанарыг үнэлж үр дүнг, стандарт үзүүлэлттэй харьцуулсан дүгнэлт хийсэн. Мөн энэ бүлэгт ашиглалтын нөхцөлд үүрэн сүлжээний үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж, үнэлгээ өгсөн.
Гуравдугаар бүлэгт: Үүрэн холбооны үйлчилгээний чанарыг онолын үүднээс практик үр дүнд тулгуурлан загварчлах асуудлыг авч үзсэн. Үүнд графын онолоор (Theory graph) үүрэн хөдөлгөөнт холбооны үйлчилгээний чанарт нөлөөлөх шалтгаан, үр дагаврын холбоог илэрхийлсэн, циклийн аргаар (Theory cycle) үйлчилгээний чанарын тэнцвэртэй нөхцөлийг боловсруулан гаргасан.
Дөрөвдүгээр бүлэгт: Үүрэн холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийн үнэлгээ, тооцооллын алгоритм, онолын загваруудын симуляцийн үр дүнг харуулсан. Үүнд:
А. Үүрэн сүлжээний оновчлолын алгоритмыг үйлчилгээний чанарын үзүүлэлтэд (QoS) тулгуурлан боловсруулсан.
Б. Циклийн онолд тулгуурласан үйлчилгээний чанарын үзүүлэлтийн загвар, түүний симуляцийн үр дүн.
Төгсгөлд нь судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 212
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :