Бидний судалгааны ажил нь эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хүйтэн сэрүүний улиралд цутгамал бетон, төмөрбетоныг бэхжүүлэхийн тулд химийн нэмэлт, дулаалах аргыг хослуулах замаар улирлын эрхшээлээс үл хамаарах дэвшилттэй технологи боловсруулахад оршино. Энэхүү судалгааны хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд цутгамал бетон, төмөрбетоны бэхжилтэнд нөлөөлөх хүчин зүйлийн онолыг үндэслэн туршилтын арга зүйг боловсруулав. Монгол орны байгаль цаг уурт зохицуулан хүйтний улиралд цутгамал бетон, бэхжилтэнд химийн нэмэлтийн нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож хүйтний нөхцөлд цутгамал бетон, төмөрбетоныг химийн нэмэлт, дулаалах аргыг хослуулан цутгаж бэхжүүлэх технологийг боловсрууллаа. Мөн бетоны бэхжилтийн зохистой горим тогтоож Монгол орны эрс тэс уур амьсгалтай хүйтэн сэрүүний улиралд цутгамал бетон, бэхжилтийг тасралтгүй явуулах аргачлалыг боловсруулж зөвлөмж гаргав.
Бид үйлдвэрлэлийн туршилтын ажлыг 2010 оны III, IV сард “Ширээт тамир” компаний үйлдвэрлэлийн талбай Сэлэнгэ аймгийн “Халамж үйлчилгээний барилга ”-ын суурийн ажил дээр, 2012 оны хүйтний улирлын X, XI саруудад “Нью лайт лайф” компаний барилгын үйлдвэрлэлийн талбай дээр “ Зуун мод”, “Шадивлангийн зуслан”-н 2 амины орон сууцны 15х15м хэмжээтэй барилгын сууриуд, 2013 оны III, IVсард “НБНМДД” компаний үйлдвэрлэлийн талбай “Майхан толгойн зуслангийн ” 2 давхар 3 байшингийн суурь, багана дам нурууны цутгамал төмөр бетон бүтээцийг цутгаж бэхжүүлэхэд үйлдвэрлэлийн талбайн нөхцөлд туршиж, цутгамал бэхжилтийн зохистой горимыг тогтоох, хэв хашмалыг дулаалах, дулаалгын зузааны хэмжээг тогтоох, арчилгааны горим боловсруулах туршилт судалгаа хийсэн.
Лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилтуудыг гүйцэтгэхдээ цутгамал бетоны материалын шинж чанарыг тодорхойлж, зохистой найрлагыг тогтоож, түүний зориулалт ба хэрэглэх хүрээ, хольцыг цутгах буюу хэвлэх, бэхжилт болон арчилгааны хэвийн нөхцлийг хангах, технологийн өгөгдсөн горимыг боловсруулах, туршилтын үр дүнгийн математик төлөвлөлтөөр загварчлах аргыг хэрэглэлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0