Энхийг дэмжих нийтийн үйлсэд зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэх үүргийн цар хүрээ өсөн нэмэгдэхийн хэрээр НҮБ-ын далбаан доор энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, олон улсын цэргийн ажиллагаанд идэвхийлэн оролцох хүсэл, эрмэлзлэлтэй орнуудын бодлого, үйл ажиллагаа дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэг хүлээх шинэлэг хандлага бий болсон нь Монгол орны хувьд цэргийн аюулгүй байдлыг хангах үйлсэд хүчирхэг гүрнүүдийн дэмжлэг туслалцаа авах, хөрш гүрнүүдтэй цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байна.
Орчин үед дайны бус цэргийн ажиллагааны нэгэн төрөл болох энхийг дэмжих ажиллагаа, олонт талт үүргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, сургалтын чанарыг НҮБ-ын сургалтын стандартын төвшинд хүргэх нь чухлаар тавигдах боллоо.
Энэ нөхцөлд энэхүү судалгааны ажилд дайны бус цэргийн ажиллагааны онол, олон улсын болон өөрийн орны үйл ажиллагааны туршлагыг Монголын цэргийн шинжлэх ухааны хувьд анхлан судалж, ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний бэлтгэлжилтийг хангах асуудлаар санал, зөвлөмж боловсруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0