Чихрийн шижингийн нефропатийн тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг тогтоон, эрт оношлогоо, бөөрөнд гарах бүтцийн өөрчлөлтийг судалсан.
УБ хотын 6 дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс хоёрдох хэвшинжийн чихрийн шижин гэж оношлогдсон 35-89 насны эрэгтэй 123, эмэгтэй 87, нийт 210 өвчтөнд судалгаа хийсэн. Эдгээр өвчтөнөөс шээсэнд уураггүй
69.5%, микроальбуминури
18.1%, протейнури
14.8% байлаа. Судалгаагаар чихрийн шижингийн нефропати, микроальбуминурийн эрсдэлт хүчин зүйлд чихрийн шижингээр өвчилсөн хугацаа, нас, хүйс, цусны даралтын удам, агшилт, сулралтын даралт ихсэлт, гипергликеми болох нь тогтоодсон.
Аутопсийн шинжилгээний 35 тохиолдлын судалгаагаар мезангийн матриксийн өргөсөлт
34.2%, Киммельстил-Вильсоны зангилаа 20% илэрсэн байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0