Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагаан уулын дүүргийн геологийн тогтоц ба полиметалын хүдэржилтийн байршлын зүй тогтол (Хөвсгөл аймгийн Цагаан уул сум)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2667
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Вулкан цул сульфид, стратиформ, пирит, молибден

Аннотаци

Зайнаас тандан судлалын чиглэлээр. Цахим хуудас ашиглан Ландсатын үнэ төлбөргүй, сүүлийн үеийн өгөгдлийг татан авч боловсруулалт хийн, Цагаан уулын дүүргийн геологийн тогтоц, гидротермал хувирлыг амжилттай зурагласан нь өнөөгийн нөхцөлд гадаад, дотоодын байгууллагууд өндөр үнээр сансрын зургийн боловсруулалт, тайлал хийж буй нөхцөлд хямд эх үүсвэр ашиглан боловсруулалт хийж, хээрийн ажилд гарахын өмнө хүдэржилтийн хэтийн төлөв бүхий хувирлын бүсийг бага зардлаар урьдчилан илрүүлж, зөвлөмж гаргасан нь судалгаа, хайгуулын ажилд ач холбогдолоо өгч чадсан.
Неопротерозойн Дархад болон Хөг формацын вулкан-тунамал чулуулагт агуулагдах цул сүльфидийн төрлийн хүдэржилт. Геологи, геотектоник, геохими, изотопын судалгааны үр дүнгээс үзэхэд энэхүү цул сүльфидийн хүдэржилт нь Хөгийн тэнгисийн захад буюу Дархадын эх газрын идэвхтэй зах, Хөгийн сүбдүкц-аккрецын шаантаг (призм) стрүктүрт үүсчээ. Цагаан уулын цул сүльфидийн хүдэржилт нь хар занарт болон хүчиллэг эффүзивт илрэх тул тунамал-стратиформ болон вулкан-тунамал гэсэн 2 дэд төрөлд ангилагдаж болохоор байна.
Вулканоген цул сүльфидийн хүдэржилт бол пирит, халькопиритээс бүрдэх “шар” хүдэр, сфалерит, галенитаас бүрдэх “хар” хүдрээс бүрддэг. Харин Цагаан уулын хүдэржилт нь голчлон пирит, пирротиноос бүрдэх ба халькопирит, сфалерит, галенит зэрэг сүльфидүүд нь сул хөгжсөн байна. Мөн Якубчук нар (2005) Монголын протерозойн террейний эффүзив нь сул хөгжсөн тул дутуу бүрэлдсэн нумыг илэрхийлж байна гэж үзсэн. Тэгэхээр дутуу бүрэлдсэн нумтай гарал үүслийн холбоотой цул сүльфидийн хүдэржилт нь мөн сул хөгжсөн байж болно.
Цагаан уулын дүүрэгт хүчиллэг эффүзив зонхилох боловч мөн суурилаг эффүзив багаар илэрдэг мөн металын харьцаа утга зэргээр бимодал-хүчиллэг төрөлтэй ойролцоо байх бөгөөд А.В.Ильин (1982), Ж.Бямба (1996) нар (Бямба, 2009) Дархадын хотгор ба Бүсийн голын савд Дархад грүпийн бимодал найрлагатай вулканит байгааг мөн тэмдэглэсэн байдаг. Иймд Цагаан уулын ВЦС-ийн хүдэржилтийг бимодал-хүчиллэг буюу хүчиллэг давамгайлсан төрөлд ангилж болохоор байна.
Давхацмал гидротермал молибден-гянтболдын штокверк хүдэржилт. Энэхүү судалгааны явцад Цагаан уулын молибдений штокверк төрлийн томоохон ордыг нээн илрүүллээ. Давхацмал гидротермал хүдэржилтээр кварц, кальцитын судал, судланцаруудын хамт молибденит, вольфрамит, флюорит нь хувиралд өртсөн риолит порфирт агуулагдан үүсчээ. Энэхүү хүдэржилт нь Дархадын нумын чулуулагт давхацмал байдлаар үүссэн. Молибдений хүдэржилтийн үнэмлэхүй насыг Re-Os-ийн изотопын аргаар тодорхойлоход
281.6 ± 1.2 сая жилийн настай байх тул пермийн магмын бүрдэлтэй холбоотой буюу энэхүү пермийн бүрдэл нь Орхон-Сэлэнгийн магмын нумын баруун хойд үзүүр хэсэг болж байна.
Цагаан уулын дүүрэг нь неопротерозой - доод кембрийн цаг үед Тува-Монголын супертеррейний хэмжээнд Хөгийн тэнгис, Дархадын эх газрын нумын нөхцөлд хөгжөөд харин түүнээс хойш девон, карбон, пермийн цаг үеийг хамруулан эх газрын магмын нумын хөгжилд автсаныг нэгтгэн дүгнэснээр уг орд нь баруун Монголын Баян-Айргийн ВЦС-ийн зэс-алтны болон ОХУ-ын Тувагийн нутаг дахь Кизыл-Таштыгийн ВЦС-ийн орд, илрэлүүдтэй супертеррейн болон магмын нумын хэмжээнд орон зайн холбоотой байж болох асуудлыг энэ судалгааны үр дүнд дэвшүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :