Ñóäàëãààíû àæëûí çîðèëãî:
Ердийн тоосгоны түүхий эд амархан хайламтгай шавар, төмөрлөгийн ба уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал, шохойн чулуу, шил оролцсон үндсэн ба өнгөлгөөний ангобан үетэй стандартын шаардлага хангасан тоосго гарган авахад зохистой жор, горим тогтооход уг ажлын зорилго оршино.
Ñóäàëãààíû àæëûí îíîë, ïðàêòèêèéí à÷ õîëáîãäîë:
Ердийн тоосгоны түүхий эд амархан хайламтгай шавар, төмөрлөгийн ба уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал, шохойн чулуу, шил зэрэг нэмэлт бүхий үндсэн ба өнгөлгөөний үетэй тоосго гарган авах жор найрлагыг тогтоож, өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосго үйдвэрлэх технологийг боловсруулсан явдал юм.
Судалгааны ажлын үр дүнгээс гаргасан бүлгийн дүгнэлтүүд
1. Манай орны нөхцөлд элбэг тохиолдох амархан хайламтгай шавар дээр төмөрлөгийн болон уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал нэмж цайвар болон хүрэн өнгөтэй үндсэн үе гарган авч, гадаргууг нь үнэтэй шавар, шохойн чулуу, шил, төмөрлөгийн үйлдвэрийн хаягдал тоос орсон массаар өнгөлөх замаар өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосго гарган авч үйлдвэрлэх нь хамгийн оновчтой байна.
2. Өнгөлгөөний болон үндсэн үеийн өнгийг идиохромат буюу өөрөө өнгө үүсгэн талсжих, аллохромат буюу өнгөт хольц хэлбэрээр орж эрдэс болон материалын өнгөнд нөлөөлсөн өнгөлгөөний масс гарган авах ажлын таамаглалыг дэвшүүлж байна.
3. Хэвлэлийн эх материалаас харахад хайлш үүсгэх үйлчилгээтэй нэмэлт хэрэглэж өнгөлгөөний үеийн нягтралтыг сайжруулах боломж байна.
4. Толгойтын “Найрамдал” ордын шавар нь физик-механик шинж чанар, хими-эрдсийн найрлагаараа өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосго гарган авах үндсэн түүхий эдийн шаардлага хангахгүй байгаа боловч гол хэрэглэгчдээ ойр, нөөц арвинтэй зэргийг харгалзан үзээд зарим нэгэн нэмэлт арга хэмжээ авч сайжруулан үндсэн үед хэрэглэх түүхий эд болгохоор сонгон авлаа.
5. Мандал-Овоогийн шавар нь найрлагандаа каолинит 14,28%, гидрослюд 45,5%, монтморилонит 3,3%, кварц 25,3%, хээрийн жонш 11,6%-ийг агуулсан, Fe2O3-ын агуулалт
4.22% байгаа нь өнгө өгөгч исэл ихтэй, Al2O3-ын агуулалтаараа нилээд өндөр
18.24% байгаа нь хагас хүчиллэг шаврын ангилалд багтаж байна.
6. Өнгөлгөөний ба үндсэн үед хэрэглэх шаврын керамик технологийн шинж чанарыг ISO болон MNS-ын, силикатан материал түүхий эдийн химийн найрлагыг химийн найрлага тодорхойлох сонгомол эзэлхүүний, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний эрдэс зүйн найрлагыг рентгенофазын болон дулааны үзэгдлээр шинжлэх аргаар тодорхойлсон.
7. Өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосго гарган авах технологийн үзүүлэлтүүдэд гарч болох хүчин зүйлүүдийн нөлөөллийг олон хүчин зүйлт орон зайн тусгалын гадаргаар илэрхийлэхийн тулд хîñ ðåãðåññèéí çàãâàðûí ºðãºòãºë áîëîõ îëîí õýìæýýñò ðåãðåññèéí çàãâàð áàéãóóëàн төлөвлөлт хийж туршилт явуулав. Туршилтын дүнд тулгуурлан бүрэн хүчит зүйлт математик төлөвлөлт (БХЗМТ)-ийн нөхцлийг олж, төлөвлөлтийн матрицийн дагуу үндсэн туршилт тавьж үр дүнг боловсруулан регрессийн математик загвар гаргав.
8. Улааннуур, Мандал-Овоо, Толгойтын ордын шавраас авсан дээжинд хийгдсэн хими, рентгенограмм, дулааны задлан шинжилгээний үр дүнгээс харахад уг дээжүүд тухайн ордын төлөөлөл болж чадаж байна.
9. ªнгөлгөөний ба үндсэн үеийн массын эзэлхүүний өөрчлөлт маш бага буюу 1.8%-иас ихгүй зөрүүтэй байна. Энэ нь өнгөлгөөний ба үндсэн үеийн барьцалдалт сайн байх боломжтойг илтгэж байна.
10. Үндсэн үеийн массанд Толгойтын шаврыг 96-
99.8%, ДТҮ-ийн хаягдал тоосыг 2-4%-иар, өнгөлгөөний ангобан үеэнд Мандал-Овоогийн шавар
74.5%, хаягдал шил 25%, ДТҮ-ийн хаягдал тоосыг
0.5%-иар авч элгэн хүрэн өнгөтэй өнгөлгөөний тоосго үйлдвэрлэж болно.
11. Үндсэн үеийн массанд Толгойтын шавар 80-90%, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын хаягдал 10-20%, өнгөлгөөний ангобан үеэнд Мандал-Овоогийн шавар 50-60%, хаягдал шил 30-35%, шохойн чулуу 10-15%-ийг авч бор шараас цайвар шар өнгөлгөөний тоосго үйлдвэрлэж болно.
12. Толгойтын “Найрамдал” ордын шавар 90%, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын хаягдал 10% нэмсэн үндсэн масс нь бàò бэх, ус шингээлт, зөөлрөлтийн илтгэлцүүр болон гадаргуугийн өнгө үүсгэх үзүүлэлтээрээ шар өнгөтэй үндсэн массын шаардлаганд бүрэн тохирч байна.
13. Өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосгоны үндсэн үеийг нь ердийн тоосгоны үйлдвэрлэлийн технологийн шугамаар, ангобан үеийг нь нэмэлт шугам оруулж үйлдвэрлэх боломжтой.
14. Үйлдвэрлэлийн туршилтаар өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосго үйлдвэрлэх бидний боловсруулсан технологи батлагдлаа.
15. Нэг ширхэг өнгөлгөөний ангобан үетэй өнгөт тоосгоны өртгийг
101.3 төгрөг, борлуулалтын өртгийг 250 төгрөг гэж тооцоолоход жилд
133.8 сая төгрөгийн ашигтай ажиллана.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0