Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Таримал нарсан ой (Pinus sylvestris L.) бүрэлдэх онцлог



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2683
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : өсөлт, фитомасс, титмийн морфологи, шигүүрэл, ургамлын бүрхэвч

Аннотаци

Судалгааны ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны таримал нарсан ой үүсэн бүрэлдэх онцлогийг илрүүлэхэд оршино. Зориудаар тарьж ургуулсан таримал нарсан ой үүсэн бүрэлдэх үйл явцын онцлогийг илрүүлэн, таримал ойн өсөлт, өсөлтийн явц, бүтээмж, ой болон хэлбэржих орчинзүйн өөрчлөгдөл, таримал ойн өсөлтөнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг Монгол оронд анх удаа үнэлсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Тужийн нарсны таримал нарсан ой бүрэлдэх онцлог, өсөлт, өсөлтийн явцын зүй тогтол, таксацын зарим үзүүлэлтүүд болон титмийн морфологи бүтцийн хоорондын хамаарал, таримал нарсан ойн газрын дээд хэсгийн фитомассын бүтээмж, бүтцийн хэсгүүдийн хуваарилагдах зүй тогтол болон таримал нарсан ойн ургах орчинд үзүүлэх нөлөөлөх судалсан нь онолын чухал ач холбогдолтой.
Судалгааны үр дүнд түшиглэн таримал нарсан ой бүрэлдэх үйл явцыг түргэтгэх, дэмжих, таримал нарсан ойн нөөц, бүтээмжийг бодитойгоор үнэлэх, өсөлтийн явцыг загварчлах боломж бүрдэнэ. Мөн таримал нарсан ойн өсөлтийн эрчмийг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжит ойг ургуулахад шаардлагатай ойн аж ахуйн (ОАА) арга хэмжээг оновчтой төлөвлөх боломжийг бүрдүүлсэнд энэхүү бүтээлийн практик ач холбогдол оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 188
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :