Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Отгонтэнгэрийн рашаан эмчилгээний идэвхийн туршилт-эмнэл зүйн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2680
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Антирадикал идэвх, термофиль урвал, рашааны геобиогенез, редоксипотенциал, супернатант, тектоник, сапрофит, мембран, компартмент, амфиболит

Аннотаци

Хүн амын дунд зонхилон тохиолддог зарим эмгэгүүдийн үед Отгонтэнгэрийн рашааны үзүүлэх эмчилгээний идэвхийг сорил туршилтын болон эмнэл зүйн нөхцөлд үйлдлийн нарийн механизмтай нь холбон судлахад энэ ажлын гол зорилго оршино.
Судалгааны зорилго, зорилтуудтай нийцүүлэн эрүүл мэндийн судалгааны загварууд болох баримтын болон бичиглэлийн (дескриптив) судалгааны загварууд, лабораторийн сорил туршилт судалгааны загварууд, эмнэл зүйн судалгааны загваруудыг ашиглан хийж гүйцэтгэлээ.
Отгонтэнгэрийн рашаан сувилалд 1954-2010 онуудад эмчлүүлэгсдийн өвчний түүх, тусламж үйлчилгээний талаарх тайлан, статистик мэдээнд тулгуурлан дескриптив судалгааны загвараар явууллаа.
Лабораторийн сорилт туршилтын загвараар Вистар үүлдрийн 134 цагаан харханд, 50 толгой цагаан хулгана дээр явууллаа. Эмнэл зүйн туршилт судалгааг Отгонтэнгэр рашаан сувилалд 2010 онд эмчлүүлэгсдээс зориудын түүвэрлэлтийн аргаар сонгосон элэгний архаг үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл онош бүхий нийт 60 тохиолдолд таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч рашаан эмчилгээний үр дүнг судаллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 327
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :