Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бие хүний сэтгэл зүйн хувийн онцлогийг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2691
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Диспозицтональ, сурагчид, ахлах анги, сэтгэл зүй,

Аннотаци

Бие хүний онцлог чанарын талаарх сэтгэл судлаачдын онолыг харьцуулан судалж, 16-18 насны сурагчдын бие хүний онцлог чанарыг Р.Кеттелийн арга зүйгээр (16PF, HSPQ) анх удаа 557 гаруй хүний түүвэр дээр өөрийн орны нөхцөлд судлан тодорхойлж, нийгэмд хандах хандлага, сэтгэлийн хөдөлгөөн, өөртөө итгэх итгэл, өөрийгөө авч явах чадвар зэрэг онцлогийг илэрхийлсэн үзүүлэлтүүдийн нас, хүйс, орчны хүчин зүйлүүдээс шалтгаалах ялгааг харьцуулж, статистик шинжилгээ хийж, онол - арга зүйн үүднээс тайлбарласанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Судалгааны онол практикийн ач холбогдол:
1.Өнөөгийн монголын 16-18 насны сурагчдын бие хүний онцлог, чанарын талаар хийсэн дүгнэлтэнд тулгуурлан зөвлөмж гаргаж, судалгааг цаашид өргөтгөж бага, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн чиглэлээр явуулах, бусад орнуудад хийгдсэн ижил төрлийн судалгаатай харьцуулан судлахад шаардагдах өгөгдөл цуглуулж, дараагийн судалгааны урьдчилсан нөхцлийг бүрдүүлж өгсөнд онол-практикийн ач нэг чухал ач холбогдол оршиж байна гэж үзлээ.

2.Судлуулагчдын бие хүний сэтгэл зүйн онцлог, зураглалыг гаргаж хүн тус бүрийн онцлогт тохируулан анхаарах зүйлүүд болон зөвлөн туслах практик чиглэл боловсруулж өгсөн нь “судалгааны үр дүн судлуулагчдыг цаашид хөгжүүлэх ач холбогдолтой, тэдний тусын тулд хийгдсэн байх ёстой”(
12.11) гэсэн сэтэл зүйн судалгааны ёс зүйн болон практик шаарладагад бүрэн нийцэж байгаа юм.

3.16-18 насны сурагчдын бие хүний онцлог чанаруудын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг судалгааны түүврийн хэмжээнд тодорхойлж, анхаарал татаж байгаа зарим асуудлуудыг илрүүлэн гаргаж ирснээрээ энэ насныхантай ажиллах үйл ажиллагааны хүрээг зөв тодорхойлоход баримжаа өгөх болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 348
Сүүлийн сард 30
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :