Манай орны газар тариаланд ОХУ, АНУ, Итали, Беларусь, Украйн, БНХАУ зэрэг 10 гаруй орны John Deere, CASE IH, New Holland, “Кировский тракторный завод”, “Харьковский тракторный завод” зэрэг үйлдвэрийн 30 гаруй маркийн трактор, үр тариа хураах 10 гаруй маркийн комбайн, ОХУ, Канад, Герман зэрэг улсад үйлдвэрлэсэн 10 орчим төрөл маркийн суман хошуут сийрүүлүүр, 6-7 төрлийн үрлүүр ашиглагдаж байна.
ХХААЯ-аас газар тариалангийн үйлдвэрлэлийг 2025 он хүртэл хөтөлбөрийг 2014 онд боловсруулан гаргаж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд техникийн 80 хувийг шинэчлэж, тариалалтыг 10-14 хоногт, уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 7-10 хоногт, ургац хураалтыг 25-30 хоногт гүйцэтгэх хүчин чадал бүрдүүлэх зорилт тавьсан билээ.
Үр тарианы үйлдвэрлэлд цомхотгосон болон элдэншүүлэггүй технологийг хэрэглэж байгаа бөгөөд энэ зориулалтаар өндөр хүчин чадалтай буюу 50 кН-аас дээш ангилалын тракторыг холбогдох иж бүрдлийн хамт хэрэглэх хүрээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.
Өндөх хүчин чадалтай техникээр машин-тракторын паркаа шинэчлэхэд Сэлэнгэ аймаг улсдаа тэргүүлж байгаа бөгөөд 2015 оны байдлаар тус аймагт 150 м.х дээш чадалтай 200 трактор байгаагийн 53 хувь нь 275 м.х, түүнээс дээш чадалтай байна. Үр тариа хураах өөрөө явагч комбайны
10.7 хувийг John Deere, Challenger, New Holland зэрэг комбайнууд эзэлж байна.
Эдгээр техник бүтээмж сайтай, нэг га-д зарцуулах шатахууны хэмжээ нь Орос загварын техниктэй адил байгаа юм. Тухайлбал, Хушаат суманд ашиглаж байгаа 425 м.х чадалтай New Holland үйлдвэрийн TJ 425 тракторт 15 м авцтай хийн үрлүүр холбож ажиллуулахад нэг цагт дунджаар
11.2 га талбай үрлэж, га-д
4.94 л шатахуун зарцуулж байв.
Гэвч ийм техникийг худалдаж авах өртөг буюу хөрөнгө оруулалтын зардал нь түгээмэл хэрэглэдэг техникээс хэд дахин өндөр юм.
Техникийн зардал нь газар тариалангийн бүтээгдэхүүний өртгийн 60 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн статистик байдаг. Манай улсын үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс техникийн зардлын талаарх тайлан тэнцэлийг олоход бэрхшээлтэй бөгөөд 2000 оны эхэн үеийн мэдээгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын аж ахуй нэгжийн техникийн зардлын
53.2 хувийг шатахууны зардал,
27.6 хувийг засвар үйлчилгээний зардал, үлдэх
19.2 хувийг тогтмол зардал эзэлж байсан байна [11].
Өнөөдөр үр тарианы үйлдвэрлэлд 500 морины хүч хүрсэн чадалтай трактор,
9.1 м өргөн жаткатай комбайн, 15 м өргөнтэй хийн үрлүүр хэрэглэх болж, цаашид тоо нь нэмэгдэх болсон нь өндөр хүчин чадалтай техникийг үр ашигтай хэрэглэх асуудалд анхаарал хандуулах болсныг харуулж байна. Дээрх асуудалд үндэслэн энэхүү судалгааны ажлын зорилго, зорилтыг тодорхойлсон билээ.
Зорилго: Монгол орны нөхцөлд үр тарианы үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтай техникийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх арга замыг боловсруулж, зохистой зарим параметрыг сонгох
Зорилт:
1.Хөдөө аж ахуйн техникийн ашиглалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж Монгол орны үйлдвэрлэлийн онцлогтой холбогдсон голлох үзүүлэлтүүдийг тогтоох,
2.Хөдөө аж ахуйн техникийн ашиглалтын зардлыг тодорхойлох арга зүй боловсруулах,
3.Үр тарианы үйлдвэрлэлийн зориулалттай өндөр бүтээмжтэй, цомхотгосон технологийн машин, угсраанд эдийн засгийн шинжилгээ хийж, хэрэглээний зохистой түвшинг тогтоох,
4.Машин, угсрааны ээлжийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлүүдэд шинжилгээ хийж, машины ээлжийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга замуудыг үндэслэх,
5.Агротехникийн хугацаатай уялдуулан үрлүүр, үр тариа хураах комбайн, тракторын зарим зохистой параметрыг тодорхойлох.
Судалгааны объект: CASE375+MORRIS(15 м)+Tank 8900, CASE Magnum 315 +ATX400 (10 м), JD 9420+Morris 7240 (15 м) зэрэг хийн үрлүүрийн угсраа, ХТЗ-150К-09+3СКП-
2.1, Беларус 1221+2СКП-
2.1 механик үрлүүрийн угсраа, үр тариа хураах СК-5 “Нива-эффект”, JD-1076, CLAAS Dominator 150, Sampo 2065, New Holland TC 5080 зэрэг комбайнууд.
Судалгаа явуулсан газар: Төв аймгийн Угтаал цайдам сум, Сэлэнгэ аймгийн Сайхан, Цагааннуур, Хушаат сум, Булган аймгийн Сэлэнгэ зэрэг сумын аж ахуйн нэгжүүд.
Судалгааны арга:
Үр тариа тарих, ургац хураах технологийн үйлдэл гүйцэтгэж байгаа машин, угсраанд хронометраж хөтөлж шинжлэх индуктив арга, математик статистикийн түүврийн арга, инженер-эдийн засгийн шинжилгээний арга, компьютерийн EXCEL–Data analysis программ, инженерийн AUTO CAD программ, магадлалын онол, корреляцийн шинжилгээний аргуудыг хэрэглэв.
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
-ASAE стандартад суурилсан, үнийн инфляци, хөрөнгө оруулалтын зээлийн хүү зэргийг тооцож, хөдөө аж ахуйн техникийн ашиглалтын зардлыг тодорхойлох шинэчилсэн арга зүй,
-Өндөр хүчин чадалтай угсраагаар үр тариа үрлэх үед талбайн захад эргэх хугацаа, цэвэр ажлын нэг явалтын үргэлжлэх хугацаа нь Марковын тохиолдлын үзэгдэлд хамаарч, зүй тогтол нь Пуассон, экспоненциаль хуульд, харин ажлын хурдны тархалт нь хэвийн тархалтын хуульд захирагдаж байгааг тогтоосон судалгааны үр дүн,
-Өндөр бүтээмжтэй техникийн ашиглалтын зохистой хугацааг тогтоох шинжилгээний арга хэрэглэсэн үр дүн,
-Машин угсрааны ашиглалтын зардал, талбайн ажил гүйцэтгэх хугацаанаас хамаарч гарах ургацын алдагдлыг хамтатган тооцож, эрчим хүчний үзүүлэлтээр дамжуулан тодорхойлсон хөдөө аж ахуйн машины авцын өргөн, тракторын хөдөлгүүрийн зохистой чадал, ажлын үргэлжлэх хоногийг тодорхойлох арга зүй гаргасан үр дүн.
Хамгаалах зүйл:
1.ХАА-н техникийн ашиглалтын зардал тооцох арга зүй боловсруулсан аргачлал
2.Трактор, комбайн, чиргүүл дүүжин машины ашиглалтын зохистой хугацааг тодорхойлсон аргачлал
3.Техникийг худалдан авсан үнэ, талбайн ажлыг гүйцэтгэх хугацаанаас ургацын хаягдал өөрчлөгдөх хэмжээг хамтатган тооцож, үрлүүр, комбайны жаткийн авцын өргөн, тракторын зохистой чадлыг тодорхойлсон зарчим
4.ХАА-н техникийг үр ашигтай ашиглах нөөцийг техникийн хийц-параметр, түүний ашиглалт, эдийн засгийн үзүүлэлтээр шинжлэх аргачлал, үр дүн
Практик ач холбогдол:
Хөдөө аж ахуйн техникийн ашиглалтын зардлыг тодорхойлох арга зүй боловсруулж, үр тарианы үйлдвэрлэлд ашиглах зөвлөмжийг бий болгов.
Судалгааны ажлын ач холбогдол:
-Шинээр боловсруулсан арга зүйгээр трактор, комбайн бусад хөдөө аж ахуйн машиныг хэрэглэх үед гарч байгаа зардлыг бодитой тооцож чадахаас гадна ашиглах зохистой хугацааг урьдчилан тогтоох аргыг боловсруулсан,
-Тариаланч өөртөө байгаа техникийг ашиглах үед гарч байгаа зардлыг жил, жилээр хөтөлж, зардлын ямар элемент өсөж байгаа шалтгааныг боловсруулсан арга зүйгээр шинжлэх боломжтой болсон.
-Өөрийн тарьж байгаа талбайн хэмжээнд тохируулан техникийн төрөл, хүчин чадлыг сонгож ашиглах арга зүйг өрхийн болон жижиг аж ахуй эрхлэгчид хэрэглэх бүрэн боломжтой.
Хэлэлцүүлсэн байдал:
Судалгааны ажлын явцыг ХААИС-ийн мэргэжлийн тэнхимүүдийн өргөтгөсөн хурал, ХААИС-ийн Инженер, Технологийн сургуулийн магистрант, докторант оюутны их семинар, ХААИС-ийн МДМЗС-ийн их семинар, “Тогтвортой хөгжилд зорих алсын хараа” сэдэвт ХАА-н залуу судлаачдын чуулган, “Эврика - 2015” Эрдэм шинжилгээний их хурал, ХААИС-ийн Инженер, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар тус тус хэлэлцүүлэв.
Судалгааны ажлын үр дүнгээр гадаадад 3, дотоодын их сургуульд 9, улсын хэмжээний ЭШ-ний их хуралд 2 удаа илтгэл хэлэлцүүлэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0