Үндэслэл:
Умайн хоргүй хавдар (УХХ) нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдох хавдаруудын нэг бөгөөд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн 20-25%-д нь илэрч байна. Сүүлийн жилүүдэд уг эмгэг нь харьцангуй залуу насны эмэгтэйчүүдэд тохиолдох болсонтой холбоотойгоор жирэмсэнтэй хавсарсан эмгэг байдлаар илрэх нь элбэг болжээ. Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төвийн тайлан мэдээгээр сүүлийн таван жилд умайн хоргүй хавдраар бүгд 1372 эмэгтэй өвчилсөнөөс 604 нь шинээр оношлогдсон байна. 2000-2002 онд 756 эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дийлэнх нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүд байжээ. Харин 2003-2004 онд 616 эмэгтэй хэвтэн эмчлүүлсний дотор 20-29 насны 46 өвчтөн бүртгэгджээ. Дээрх баримтаас харахад умайн хоргүй хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь тод харагдаж байна.
Зорилго:
Умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн хавдрын онцлог, цусны бүлэгнэлтийн тогтолцооны өөрчлөлтүүд, ихэс-ургийн цусны эргэлтийн байдлыг судлан эх, ургийн талаас хүлээгдэж буй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
1.2007-2009 онд КНАГ-ын жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт хэвтэж төрлөг нь шийдэгдсэн УХХ-тай жирэмсэн 60, хэвийн жирэмсэн 120 эмэгтэйн төрөлтийн түүхэнд судалгаа хийв.
2.КНАГ-ын жирэмсний эмгэгийн тасагт эмчлүүлэн, хянагдаж буй УХХ-тай жирэмсэн 60 эмэгтэйг сонгон авч хэт авиан шинжилгээний аргаар хавдрын хэмжээ, байрлал, ихэс-ургийн үндсэн үзүүлэлтүүдийг тогтоосон.
3.УХХ-тай жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн зүрхний цахилгаан бичлэгт үндэслэн цусны бүлэгнэлтийн шинжилгээг хийж хяналтын бүлгийн хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн мөнхүү үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан.
Үр дүн:
Умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөлтийн түүхэнд хийгдсэн ретроспектив судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас
35.8±
4.3 байв. Насны бүлгээр авч үзвэл 9 (
15.1%) нь 30 хүртэл, 13 (
21.6%) нь 31-35, 31 (
51.7%) нь 36-40, 7 (
11.6%) нь 41-45 насны эхчүүд байна.
Судалгаанд хамрагдсан УХХ-тай жирэмсэн эмэгтэйчүүдийн 42 (70%) нь зулбаж байгаагүй, 12 (20%) нь 1 удаа, 5 (
8.3%) нь 2 удаа зулбаж байсан дурдатгалтай байна. Харин хяналтын бүлгийн эхчүүдийн дунд зулбаж байсан тоо давтамж харьцангуй цөөн бөгөөд 100 (
83.3%) нь ерөөс зулбаж байгаагүй, 15 (
12.5%) нь 1 удаа, 4 (
3.3%) нь 2 удаа, 1 (
0.8%) нь 3 болон түүнээс дээш удаа зулбаж байжээ. УХХ-тай жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь фибриногены хэмжээ 2-р гурван сард
6.1±1.4 г/л, 3-р гурван сард
6.33±1.71 г/л байсан ба хяналтын бүлгийн эхчүүдэд
5.07±
0.4 г/л байгаа нь УХХ-тай эмэгтэйчүүдэд уг үзүүлэлт жирэмсний хугацаанд тогтвортой өндөр байгааг харуулж байна (p<
0.05). Мөн ялтас эсийн тоо тохиолдлын бүлгийн эхчүүдэд жирэмсний 2-р гурван сард
183.7±
9.41х109 , 3-р гурван сард 172±
8.33х109 байгаа нь жирэмсний хугацаа нэмэгдэхийн хирээр ялтас эсийн тоо буурч буйг харуулж байна. Харин хяналтын бүлгийн эхчүүдэд ялтас эсийн тоо 293±
6.4 х109 байсан.
Дүгнэлт:
1.Эрсдлийн өндөр бүлэгт хамаарагдах УХХ-тай, ахимаг насны тулгар төрөгч (
35.8±
4.3) эмэгтэйчүүдийн жирэмсний ба төрлөгийн явцыг эрүүл жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад ураг зулбах, ураг-ихсийн архаг дутмагшил үүсэх хүндрэл хавдрын тоо, хэмжээнээс илүү байрлалаас шалтгаалан
3.2 (p=
0.046) дахин өндөр байна.
2.УХХ-тай жирэмсэн эмэгтэйчүүдэд умай-ихсийн цусны урсгалыг хомсдуулсан алдагдал
76.7% тохиолдолд үүсч байна. УХХ-ын зангилаа ихсийн байршилтай, олон тоотой байх нь жирэмсэн эмэгтэйд цусны урсгалын алдагдал нэн өндөр (p=
0.0039), харин нэг зангилаатай үед цусан хангамжийн дутагдал харьцангуй бага (p=
0.691) илэрч байна.
3.УХХ-тай үед хавдрын хэмжээ том байхын хирээр жирэмсний тээлтийн хугацаанд гемостазийн тогтолцоонд цусны бүлэгнэлт хэт түрэгсэх, ялтас эсийн тоо цөөрөх, фибрин үүсэх явц эрчимжих (p=
0.0001), тромбины ба протромбины хугацаа уртсах өөрчлөлтүүд гарч улмаар умай-ихсийн хүрээнд цусны бичил эргэлтийн алдагдалд оруулж байна.