Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын орчин үеийн уран зохиол дахь хүүхдийн яруу найргийн уран чадварын төлөвшил зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2638
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Дүр бүтээх, дүрслэл, дэлгэцийн дүрс, яруу найраг

Аннотаци

Монголын хүүхдийн яруу найргийн хөгжлийн түүхэн замнал, чиг хандлагыг өмнө үеийн судлаачид нэлээд хийжээ. Гэхдээ эдгээр нь дүр дүрслэл, хэлний онцлог, түүхийн асуудлыг хэсэгчилсэн байдлаар судалж ирсэн бөгөөд энэ судалгаанд хүүхдийн яруу найргийн хөгжлийн түүхийг үечлэн, туурвил зүйн онцлог, уран чадвар, орчин үеийн үзэгдлүүдийг тодорхойлон тогтоож, цаашдын чиг хандлагыг онол, практикийн үүднээс нэгтгэн судлах зорилго тавьсан юм. Ингэхдээ өмнө үеийн судлаачдын хэл найруулга, уран санаа, айзам хэмнэл, дүр, уран дүрслэл зэрэг салангид тусгай судалсан судалгааны үр дүнг нэгтгэх нэгэн цогц шинжилгээний бүтээл болгох, тулгамдсан асуудлыг тодорхойлоход эл диссертацийн гол зорилго оршино.
Нэгд, хүүхдийн яруу найргийн хөгжлийг үечлэн авч үзэх, хоёрт үе үеийн гол төлөөлөгчдийг тодорхойлох, гуравт, ЕБС-д хүүхдийн яруу найргийг хэрхэн судалж, зааж байгааг тандах зорилгоор зарим бүтээлээр хүүхэд залуучуудаас санал асуулга авах дөрөвт, хүүхдийн яруу найргийг хэл найруулга, дүр, дүрслэх уран чадвараар задлан шинжилж нэгдсэн дүгнэлт гаргах эдгээр болно. Шинэлэг тал нь:
• Хүүхдийн яруу найргийн хөгжлийн үе шат, туурвил зүйн үйл явц, чиг хандлага, уран чадварын асуудлыг аль болох цогцоор судлан тодорхойлж дүгнэлт өгөхийг эрмэлзсэн.
• Хүүхдэд зориулсан яруу найргийн бүтээлийг хүүхдэд хэрхэн зааж сургаж байгааг тандах, тэдний сонирхлын хүрээг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөх зорилт тавьсан.
• Судалгааны үр дүнд хүүхдэд зориулсан яруу найргийн хөгжлийн өнөөгийн түвшин, хэтийн чиглэлийг тогтоож, цаашид анхаарах шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлохыг хичээсэн. Хүүхдийн зохиолч - уран бүтээлчид болон өсвөр залуу үеийнхэнд шинэ мэдээлэл, сэдэл санаа төрүүлэхийг эрмэлзсэн зэрэг болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 219
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :