Судалгааны ажил нь удиртгал, хоёр бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ.
“Үгийн утга шилжүүлэн хэрэглэх нь үгийн санг баяжуулах нэг хэрэглүүр мөн” гэсэн 1-р бүлэг нь хоёр дэд бүлэгтэй бөгөөд монгол, англи хэлнээ үгийн утга шилжүүлэн хэрэглэх ёсны нийтлэг ба ялгаатай талыг хоёр хэлний утга шилжүүлэх түгээмэл хэлбэрүүд болох адилтгал, зүйрлэл, төлөөллийн жишээн дээр харьцуулан авч үзсэн. “Англи хэлний утга шилжсэн үг, хэллэгийг монгол хэлнээ дамжуулсан байдалд хийсэн ажиглалт” хэмээх 2-р бүлэгт англи хэлний адилтгал, зүйрлэл, төлөөллийг хэл, соёлын онцлогоос хамааран монгол хэлнээ орчуулгын олон арга хэрэглэн дамжуулсан байдалд ажиглалт, дүгнэлт хийсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0