Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нүүрснээс халууны боловсруулалтын аргаар идэвхжүүлсэн нүүрс гарган авах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2637
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Шивээ-Овоо, Алагттогоо, Шарын гол, Нарийн сухайт, устөрөгч

Аннотаци

Судалгааны ажлын онолын ач холбогдол:
Нүүрсжилтийн зэргээрээ ялгаатай 4 төрлийн нүүрсийг идэвхжүүлж, харьцуулсан судалгааг Монгол болон олон улсын хэмжээнд анх удаа гүйцэтгэлээ. Шивээ-Овоогийн ордын нүүрсийг нийлэг хий, устөрөгч, азотын орчинд пиролизод оруулж судалснаар бүтээгдэхүүний гарц, найрлагад хийн орчноос үзүүлэх нөлөөлөл, нүүрсний пиритийн хүхэр органик хүхэрт хувирч буй зүй тогтлыг илрүүлсэн. Шивээ-Овоо, Алагтогоо, Шарын гол, Нарийн сухайтын ордын нүүрснээс физик, химийн аргаар идэвхжүүлсэн нүүрс гарган авахад нүүрсний хувирлын зэрэг, макромолекулын бүтэц нь идэвхжүүлсэн нүүрсний гарц, гадаргуун талбай, шингээх чадварт нөлөөлж буйг тогтоолоо. Физик аргаар идэвхжүүлсэн нүүрснээс гадаргуугийн хүчилтөрөгчтэй функциональ бүлгүүд бүхий исэлдүүлсэн нүүрс гарган авч, шинж чанаруудыг нь тогтоов.
Практик ач холбогдол:
Шивээ-Овоо, Алагтогоо, Шарын гол, Нарийн сухайтын ордуудын нүүрсний найрлага, бүтэц ба халууны задралын онцлогийг судлан, эдгээр нүүрсийг физик, химийн аргаар идэвхжүүлж шингээгч материал гарган авах боломжийг тодорхойлсонд оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 223
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :