УАБӨ-ний эмгэг жамд исэлдэлтийн хямрал голлох байрыг эзэлдэг нь тогтоогдсоны үндсэн дээр УАБӨ-ний үед бодисын солилцооны алдагдлыг тодорхойлох цогц судалгааг хийх нь уг өвчний оношлогоо, эмчилгээг сайжруулахад нөлөөлөх юм.
Зорилго: УАБӨ-ий үед гарч буй хүчилтөрөгчийн архаг дутагдал хамааралт бодис энергийн солилцооны хямралыг редокси урвалын акцептор ба доноруудын агууламж, тосны бодисын хэт исэлдэлт ба исэлдэлтийн эсрэг идэвхийн өөрчлөлтөөр төлөөлүүлэн өвчний хүндийн зэрэг тус бүрт үнэлэх.
Зорилт: 1. УАБӨ-ий үед гарч буй хүчилтөрөгчийн архаг дутагдал цусны ийлдэс, улаан эсийн цитозоль ба мембраны оксидаза ферментийн идэвхид нөлөөлөх байдлыг тодорхойлох.
2. УАБӨ-ий үед АТФ-ийн нийлэгжилт ба тосны бодисын хэт исэлдэлтийн эрчмийг цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанараар үнэлэх.
3. УАБӨ-ий үед исэлдэлтийн эсрэг тогтолцооны хямралыг цусны ийлдэс, улаан эсийн цитозоль ба мембранд чөлөөт язгуур саармагжуулах идэвхээр, тосны бодисын хэт исэлдэлтийг цусны улаан эсийн цитозоль ба мембранд МДА агууламжаар өвчний зэрэг тус бүрт тогтоох.
4. УАБӨ-ий үед редокси урвалын доноруудын агууламжийг цусны ийлдсэн дахь глюкоз, липопротеидуудын хэмжээ, биеийн жингийн үзүүлэлтүүдээр тодорхойлох.
5. Исэлдэлт - исэлдэлтийн эсрэг тогтолцооны хямралыг тамхидалттай холбон судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд 2008-2012 онуудад УНТЭ-ийн Уушиг судлалын клиникт эмчлүүлсэн нийт 196 өвчтнийг хамруулж, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 80 хүнийг сонгов. УАБӨ-г олон улсын GOLD стандартын дагуу оношлон I-IV зэрэгт ангилав. Гадаад амьсгалын үйл ажиллагааг спирометрээр, SaO2-ийг пульсоксиметрээр хэмжин хамаарлын хүснэгтээр РaO2-г тооцоолж амьсгалын дутагдлын зэргийг тогтоов.
Цусны ийлдэс, улаан эсийн цитозоль ба мембранд антиоксидант идэвхийг тодорхойлов. Оксидаза ферментийн идэвхийг оксидазын цаасан дискийн өнгө хувирах хугацаагаар, чөлөөт язгуур саармагжуулах идэвх (ЧЯСИ)-ийг ДРРН-ийн аргаар, тосны бодисын хэт исэлдэлтийг тиобарбитурын хүчилтэй нэгдсэн МДА-ийн хэмжээгээр тодорхойлов. Биеийн жингийн үзүүлэлтүүдийг биоимпедансометрийн аргаар хэмжив.Статистик боловсруулалтыг SPSS-20 программыг ашиглан хийлээ.
Үр дүн: Цусны ийлдэс ба улаан эсийн мембранд оксидазын идэвх УАБӨ-ний хүндийн зэрэг ба наснаас хамаарч суларч байлаа (p<
0.0001). Харин цитозолийн оксидазын идэвх УАБӨ-ний зэргээс хамаарч нэмэгдэж байв (p<
0.0001). Ийлдэс,улаан эсийн мембраны орчинд МДА хяналтын бүлэгтэй харьцуулахад УАБӨ-ний бүх зэрэгт статистик магадлалтай ихэсч (р<
0.0001), ийлдэс, цитозоль, мембраны орчны ЧЯСИ хяналтын бүлэгтэй харьцуулхад УАБӨ-ний бүлгүүдэд статистик магадлалтай буурч байв (р<
0.0001). Мембраны тэсвэрт чанарын үзүүлэлтүүд УАБӨ-ний зэргийг даган сулрахдаа ийлдэс, мембраны МДА-тай шууд дунд, хүчтэй хамааралтай байв (р<
0.001, r=
0.8). Цитозоль ба мембраны орчинд НАДФН-ийн үүсэлт хяналтын бүлэгтэй харьцуулахад УАБӨ-ний бүлэгт буурч байлаа (р<
0.05). БНЛП, ДӨ УАБӨ-ний III+IV зэрэгт статистик магадлалтай буурч байв (р<
0.0001). БЖИ I болон III+IV зэргийн хооронд статистик магадлалтай буурч байв (p=
0.006). УАБӨ-тэй хүмүүсийн БИ-ийн хэмжээ өвчний зэргийг даган БЖИ-ийн хэмжээнээс илүүтэйг буурч байв (p<
0.001).Тохиолдлын бүлэгт тамхичдад цусны ийлдэс, улаан эсийн цитозоль ба мембранд ЧЯСИ ба мембраны тэсвэрт чанар тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулхад статистик магадлалтай буурч байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0