Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дурангаар бөөрний чулуу авах мэс заслын онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2652
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : оксалатын чулуу, дурангаар бөөрний чулууг авах мэс засал, зайнаас чулуу бутлах эмчилгээ, бөөрний чулуу

Аннотаци

Үндэслэл: Бөөрөнд чулуу үүсэх өвчнөөр эрэгтэйчүүдийн
3.96-
6.0%, эмэгтэйчүүдийн 1.8% нь өвдөж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв жаяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл суурьшил хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байна. Түүнтэй уялдан хоол тэжээлийн нэр төрөл, бүтэц, найрлага мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Олон хүчин зүйлээс хамаарч бөөр шээсний замын чулуу үүсдэг байна. Бөөр шээсний замын чулууны мэс заслын дараа давтан үүсэх тохиолдол нэг жилийн дараа 16%, 5 жилийн дараа 32%, 10 жилийн дараа 52 % дахих эрсдэлтэй байна. Бөөр шээсний замын чулууны бүтцийн судалгааны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Чулууны найрлагыг судлах нь түүний үүсэх шалтгааныг тогтоох, дахин чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх, мэс заслын эмчилгээний болон хоолны дэглэмийн сонголт хийх боломжтой байдаг. Бөөрөнд чулуу үүсэх өвчний мэс заслын эмчилгээний аргууд нь олон орны судлаачдын анхаарлыг татсаар байна.
Судалгааны ажлын зорилго: Монгол хүний бөөрний чулууны бүтцийг судлах, дурангаар бөөрний чулууг авах мэс заслын аргыг практикт нэвтрүүлж үр дүнг тооцох зорилгыг тавилаа.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид судалгаандаа 2005-2009 онд УКТЭ-ийн БМЗТ-ийн бөөр чулуужих өвчний онош батлагдсан 18-72 насны (дундаж нас
36.68±
10.99) нийт 191 эмчлүүлэгчийг хамруулсан. Эдгээрээс 81 (
42.4%) эрэгтэй, 110 (
57.6%) эмэгтэй байв. Судалгааны бүлэгт дурангаар бөөрний чулууг авах аргаар-95, хяналтын бүлэгт нээлттэй мэс заслын аргаар эмчлэгдсэн-96 эмчлүүлэгч хамрагдлаа. Дурангийн хагалгааны үргэлжилсэн хугацаа, хагалгааны үеийн болон дараах хүндрэл, ор хоног зэргийг нээлттэй мэс засалтай эмнэл зүйн харьцуулсан аргаар судалсан.
Дурангаар бөөрний чулууг авах мэс засал 29 (27%) тохиолдолд хийн даралтат бутлагч багажаар чулууг буталсан. Бусад 64 (73%) тохиолдолд дурангаар бөөрний чулууг бүтнээр авах мэс засал хийсэн. Мэс заслаар авсан 107 чулууг рентгендиффрактометрийн аргаар шинжлэн бүтэц найрлагыг тогтоосон.
Үр дүн: Бөөр чулуужих өвчинд 25-34 насны эмэгтэйчүүд илүү өртөмтгий байв. Бөөрний чулууны өвчлөл 6-10 саруудад нэмэгддэг нь ажиглагдаж байна. Эрэгтэй эмэгтэйн хүйсний харьцаа 1:1.36 байлаа. Мэргэжлийн онцлогийг судлаж үзэхэд суугаа ажилтай хүмүүс
61.4% (нягтлан бодогч, жолооч, багш, эмнэлгийн ажилтан, оюутан, тогооч операторчин, манаач гэх мэт) байна. Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 107 өвчтөний чулууг Рентген диффрактометрийн аппаратаар шинжлэхэд
76.4% нь дан найрлагатай,
23.6% нь холимог найрлагатай байлаа. Дурангийн мэс заслын хагалгааны үргэлжлэх дундаж хугацаа
70.63±
47.92 минут, хяналтын бүлгийн хагалгааны хугацаа
87.97±
36.72 минут байв (р<
0.03). Хагалгааны дараах ор хоног судалгааны бүлэгт
6.21±
3.26, харин хяналтын бүлэгт
10.64±
4.55 хоног байлаа (р<
0.01). Хагалгааны явцын хүндрэл судалгааны бүлэгт 5 (
6.7±1.3) хяналтын бүлэгт 9 (
9.3%) статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй байв. Хагалгааны дараах хүндрэл үндсэн бүлэгт-26 (
28.3%), хяналтын бүлэгт 9 (
9.3%) байлаа.
Дүгнэлт:
1. Бөөрний чулууны
76.4% нь дан найрлагатай,
23.6% нь холимог найрлагатай байв. Дан найрлагатай оксалат
60.7%, урат
2.8%, фосфатын чулуу
7.5%, струвит
4.7%-ийг эзлэж байна. Холимог чулуунаас оксалат ба шээсний хүчлийн холимог
9.3%, оксалат ба фосфатын холимог чулуу
10.3% байна.

2. Дурангаар бөөрний чулууг авах мэс заслын явцад цус алдалт 3 (
3.2%), нээлттэй мэс засалд шилжих 3 (
3.2%) зэрэг хүндрэл гарсан. Мэс заслын дараа халуурах 19 (
20.0%), цус алдах хүндрэл 2 (
2.1%) тохиолдож байна. Дурангаар
24.308±
8.7786 мм-ээс дээш хэмжээтэй бөөрний чулууг бутлаж авахад халуурах хүндрэл нэмэгдэж байна (p<
0.03).

3. Дурангаар бөөрний чулууг авах мэс заслын хагалгааны дараах ор хоног цөөн, хагалгааны үргэлжлэх хугацаа богино, шархны хэмжээ бага, эдгэрэлтийн
69.5% нь эхний 4 хоногт (p<
0.001), чулуу үлдэгдэлгүй авсан
96.8% (p<
0.01) зэрэг үзүүлэлтээр нээлттэй аргаас давуу байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 347
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :