Үндэслэл
Манай орны хувьд хорт хавдар нь хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт, цусны эргэлтийн тогтолцооны өвчний дараа орж байна.
Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний хорт хавдрын дотор өндгөвчийн хорт хавдар II байр эзэлдэг бөгөөд ихэнхдээ хожуу оношлогддог нь цаашдын тавиланд муугаар нөлөөлдөг. Энэ хавдар 35-аас дотогш насны эмэгтэйчүүдэд ховор тохиолддог боловч нас ахих тусам нэмэгдсээр 50-70 насанд хамгийн элбэг тохиолдоно. Өндгөвчийн хорт хавдрыг эрт илрүүлэхэд тухайн эрхтэний хоргүй хавдрыг эрт оношлож, эмчлэх явдал чухал ач холбогдолтой.
Зорилго
Өндгөвчийн хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлж, хавдрыг эрт илрүүлж оношлох, сэргийлэх аргыг боловсронгуй болгох
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй
Судалгааг 2006-2009 онд Клиникийн нэгдүгээр амаржих газар, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийг түшиглэн явуулав. Өндгөвчийн хавдар төст үүсгэвэр, хоргүй ба хортой хавдартай хэвтэж эмчлүүлсэн 100 өвчтөний, өндгөвчийн үүсгэвэр үзлэгээр илрээгүй хяналтын бүлгийн 100 эмэгтэйн асуулга материал, өндгөвчийн үүсгэвэртэй дээрх 100 эмэгтэйд хэт авиан шинжилгээ хийж мэс заслаар авсан материалтай харьцуулсан үзүүлэлт, мөн дээрх 200 эмэгтэйн цусанд өндгөвчийн маркер болох СА 125-ыг харьцуулсан үзүүлэлтийг уг судалгаанд ашигласан.
Үр дүнгийн боловсруулалт
Судалгааны явцад цуглуулсан мэдээллийн статистик боловсруулалтанд SPSS 15 программыг ашиглан, шаардагдах параметрийн болон параметрийн бус сорилоор тооцооллыг хийлээ. Энэхүү судалгааны тоон үзүүлэлтүүд гол төлөв жигд бус тархалттай байсан тул шаардагдах параметрийн бус сорилыг (Kruskal Wallis, Mann-Whitney U) ашигласан бөгөөд голч хэмжээг, үр дүнг тайлагнахад хэрэглэлээ. Гэхдээ зарим тоон үзүүлэлт жигд тархалтай байсан тул параметрийн сорил болох Student’s t, ANOVA зэрэг статистикийн сорилыг ашигласан болно.
Үр дүн, дүгнэлт
1. Манай орны эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа өндгөвчийн хавдрын
80.0 хувийг хучуур эдийн гаралтай хавдар эзэлж байгаагийн дотор
60.8 хувь нь ийлдэст цистаденом,
17.6 хувь нь салсархаг цистаденом,
9.8 хувийг тератом эзэлж байна. Харин хучуур эдийн, эндометроид, дермоид уйланхай өндгөвчийн хавдар төст үүсгэврийн дотор ижилхэн хувиар буюу тус бүр 30 хувь байхад, хортой хавдрын дунд хөхлөгт цистаденокарцином
48.3 хувь, мөхлөгт эсийн хавдар
13.8 хувь эзэлж байна.
2. Өндгөвчийн хавдар төст үүсгэвэр үүсэхэд анхны биений юм хожуу ирэх, зулбалт, умайн хөндийн ерөндгөөр жирэмслэхээс хамгаалах, хоргүй хавдар үүсэхэд анхны биений юм хожуу ирэх, үр хөндөлт нөлөөлж байлаа. Харин хортой хавдар үүсэхэд анхны биений юм хожуу ирэх, хүүхэд төрүүлэхгүй байх, зулбалт, удамшил, хорт зуршил илүүтэй нөлөөлж байна.
3. Өндгөвчийн хавдрын СА 125 маркерын түвшинг хяналтын бүлгийнхтэй харьцуулахад (хамгийн их утга нь 35 u/ml), хавдар төст үүсгэвэр (хамгийн их утга 140 u/ml), хоргүй хавдар (хамгийн их утга 350 u/ml) ба хортой хавдрын үед (хамгийн их утга 1632 u/ml) болж ихэсч байна.
4. Өндгөвчийн хавдар төст үүсгэвэр ба хоргүй хавдар хөдөлгөөнтэй, орчны эдтэй наалдац үүсгээгүй, харин хортой хавдар хөдөлгөөнгүй, орчны эдтэй нягт наалдацтай байна. Өндгөвчийн хортой хавдрын
93.1 хувь нь хатуу,
27.6 хувь нь барзгар гадаргуутай байна. Хэт авиан шинжилгээгээр өндгөвчийн хортой хавдар зузаан ханатай (
86.2%), 64 хувь нь холимог бүтэцтэй,
34.5 хувь нь дотроо ургацагтай,
79.3 хувь орчны эдтэй наалдацтай,
41.4 хувь нь хэвлийн хөндийд сул шингэнтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0