Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын 40- өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт зарим эрсдэлт хүчийн зүйлсийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2620
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Артерийн даралт, тамхи, таргалалт хөдөлгөөний хомсдол, цус хомсролт

Аннотаци

Судалгаанд Улаанбаатар хот болон газар зүйн 4 бүсээс санамсаргүй аргаар сонгогдсон 4 аймаг 9 сумын 40-өөс дээш насны нийт 2280 хүн хамрагдсан. Хот хөдөөгийн 40-өөс дээш насны хүн амын дунд ХБӨ-ий анхдагч ба завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр байсан ба нас, хүйс, хот хөдөөд харилцан дилгүй байна. Судалгаанд оролцогчдын 1454 хүн буюу
63.8 хувь нь артерийн даралт ихсэлттэй байгаа бөгөөд эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хувьд нас нэмэгдэх тусам артерийн даралт ихсэлттэй хүн амын эзлэх хувь үнэн магадтай ихсэх хандлагатай байна (р<
0.0001). Артерийн даралт ихсэлтийг оношлогдсон байдлаар нь авч үзвэл
55.4 хувь урьд нь оношлогдсон ба судалгааны явцад
11.4 хувь нь шинзэр оношлогдсон байна. Урьд нь оношлогдсон байдал ахимаг насныханд илүү байхад судалгааны явцад шинээр илрүүлсэн артерийн даралт ихсэлт нь харьцангуй залуу насныханд зонхилж байлаа (р<
0.001). Газар нутгийн хувьд артерийн даралт ихсэлтээр урьд нь оношлогдсон хүн амын эзлэх хувь Улаанбаатар хот болон Төв, Хангайн бүсүүдэд өндөр байна. Судалгаанд оролцогч нийт тамхи татдаг хүмүүсийн
93.3 хувь нь өдөр бүр татдаг бөгөөд энэ нь артерийн даралт хэвийн болон ихэссэн хүмүүсийн хувьд ойролцоо (
92.5 хувь ба
93.4 хувь) байлаа. Артерийн даралт хэвийн хүмүүсийн
64.6 хувь нь архи хэрэглэж байгаа нь шинээр оношлогдсон хүмүүсийн хэрэглээтэй (
65.1 хувь) ойролцоо байхад урьд нь уг өвчнөөр оношлогдсон хүмүүс статистикийн үнэн магадтайгаар бага буюу
56.7 хувь нь архи хэрэглэдэг байна (р<
0.001).
Нэг ба олон хүчин зүйлийн шинжилгээгээр артерийн даралт ихсэлтэнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлахад нас (OR=1.044, р=
0.0001), хүйс (OR=1.38, р-
0.0001), архи (OR=1.386, p=
0.019), тамхины хэрэглээ (OR=
2.28, р=
0.024), удамшил (OR=1.8, p=
0.0001), таргалалт (OR=1.88, p=
0.0001), бүсэлхийн таргалалт (OR=
2.147, p=
0.0001) тус тус эрсдэлт хүчин зүйлс болж байгаа нь статистикийн хувьд нотлогдож байна. Артерийн даралт ихсэлтээс сэргийлэх боломжтой болох нь судалгаанаас харагдаж байгаа бөгөөд тухайлбал хоолны дэглэм барих, жин хасах, тамхи татахаа болих болон дасгал хөдөлгөөн хийх зэрэг зан үйл нь статистик ач холбогдол бүхий хамгаалах нөлөө үзүүлж байна.
Судалгаанд хамрагдсан 369 буюу
16.2 хувь нь зүрхний бах өвчтэй ба эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хувьд нас нэмэгдэх тусам зүрхний бах өвчтэй хүмүүсийн эзлэх хувь үнэн магадтай ихсэх хандлагатай байв. Газар нутгийн хувьд зүрхний бах өвчний тархалт Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө сумдад болон баруун, зүүн, төв, хангайн бүсүүдээр ялгаатай байна. Нэг ба олон хүчин зүйлийн шинжилгээгээр зүрхний бах өвчин ба газар нутаг, хүйсийн хооронд хамаарал ажиглагдсангүй. Харин 40-өөс дээш насанд хүмүүсийн нас нэгээр нэмэгдэхэд зүрхний бах өвчнөөр өвчлөх эрсдэл 15 хувиар нэмэгдэж байгаа нь статитистик үнэн магадтай байна (р=
0.103). Тамхи хэрэглэдэггүй хүмуүстэй харьцуулахад тамхи хэрэглэдэг хүмүүсийн хувьд зүрхний бахаар өвчлөх эрсдэл
2.6 дахин нэмэгдэж байсан (р=
0.002). Сүүлийн нэг жилийн хугацаанд архи хэрэглэсэн эсэх нь зүрхний бах өвчинтэй хамааралгүй, харин нэг удаад уух архи, согтууруулах ундааны хэмжээ зүрхний бах өвчин үүсэхэд нөлөөлж байлаа. Тухайлбал хүмүүсийн нас, хүйс, хот хөдөөд амьдарч байгаа эсэхээс үл хамааран нэг удаад уух архи согтууруулах ундааны хэмжээ нэг стандарт уултаар нэмэгдэхэд зүрхний бах өвчний эрсдэл
5.4 хувиар (OR=
2.7-
8.1, р=
0.001) нэмэгдэж байгаа нь статистик үнэн магадлалтай байна (р=
0.0001). Идэвхитэй хөдөлгөөн нь зүрхний бах өвчнөөс сэргийлэх нөлөөтэй байгааг нэг ба олон хүчин зүйлийн шинжилгээний үр дүн харуулж байна. Ажлын байранд болон чөлөөт цагаараа их, дунд хүч шаардсан хөдөлгөөн хийх хугацааг нэг цагаар нэмэгдүүлэхэд зүрхний бах өвчний эрсдэл хувиар буурч байлаа. Харин артерийн даралт ихсэлт нь зүрхний бах өвчнөөр өвдөхөд хамгийн хүчтэй нөлөөлж буй эрсдлийн нэг болж байгаа бөгөөд артерийн даралт хэвийн хүмүүстэй харьцуулахад артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн зүрхний бах өвчнөөр өвчлөх эрсдэл
2.1 дахин өндөр байлаа (р=
0.01).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 238
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :