Уран бүтээлч хүний намтар, түүний уран бүтээл хоёрын хооронд дуу дуугаа авалцсан зэрэгцээ хэлхээ холбоо хувирган өөрчилсөн тусгал заавал байдаг. Иймээс монголын орчин үеийн уран зохиолын сод аюъяастны нэг суут зохиолч Д.Нацагдоржийн уран сайхны дүрийн судалгааг зохиолчийн өөрийнх нь намтар түүх, уран бүтээл, хувь хүнийх нь үзэл санааны чиг шугам онцлогуудыг урлагийн болон уран сайхны аргаар үзүүлсний урлагийн онол, төрөл зүйлээр ангилан үзүүлсэн.