Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шар үнэг, хярс үнэгний гадаад бүтцийн онцлог, идэш тэжээл, амьдрах орчны сонголт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2830
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : гавлын яс, дохиолол, байршил нутаг,

Аннотаци

Төв Азид өргөн тархалттай нэгэн төрөлд хамаарах ойролцоо зүйлүүд нэг нутаг дэвсгэрт зэрэгцэн амьдарвал тэд шаардлагатай нөхцлүүдээ өөр өөртөө тохирохоор хувиарлан эзэмшдэг тул тэдний хоорондын харьцаа нилээд өвөрмөц байдаг. Эдгээр зүйл амьтдын гадаад бүтцийн онцлог, идэш тэжээл, байршил нутгийн хэмжээг тодруулах, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг талаар тодруулахын тулд хээр, хагас цөлөрхөг хээрийн нөхцөлд судалгааг хийсэн. Үнэг, хярс нь биеийн жин, сүүлний урт, чихний уртаас гадна гавлын ясны зарим нэг хэмжилтээрээ мэдэгдэхүйц ялгаатай. Бид баасны задлан шинжилгээний дүнд зүйл хоорондын идэш тэжээлийн ялгаа, давхцал болон улирлаар өөрчлөгдөх өөрчлөлтийг тохиолдоцийн хувь, эзэлхүүний хувиар тооцон гаргасан. Хярсны идэш тэжээлийн бүрэлдэхүүний гөрөөл амьтны бүлгийг эзлэх хувиар нь тооцон үзэхэд эзлэхүүний 44%, тохиолдоцын 49% нь шавж, эзэлхүүний 43%, тохиолдоцын 33%-ийг жижиг хөхтөн илүүтэйгээр давамгайлж байсан бол шар үнэгний баасны эзэлхүүний 66%, тохиолдоцын 59% нь шавж, эзэлхүүний 23%, тохиолдоцын 25%-ийг жижиг хөхтөн бүрдүүлж үлдсэн хувийг ангилалзүйн бусад бүлэг бүрдүүлдэг байна. Хярс нь хээрийн амьдрах орчинд, үнэг нь хагас цөлөрхөг хээрт илүү тохиолдож байв. Хярс нь цайдам хотгорын сөөгт цөлөрхөг хээрийн амьдрах орчин, тарваганы орхисон эзэнгүй нүхийг, үнэг нь хуурай хээр, цөлөрхөг хээрийн шилжилтийн хэв шинж бүхий хад чулуут амьдрах орчныг шүтэн байршиж тус хоёр зүйл тусгаар оршино. Мөн бид эдшгээр зүйл амьтдын шилжилт хөдөлгөөн, байршил нутгийн хэмжээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулсан. Тухайлбал: хүйс, нас, улирал, оноор хэрхэн өөрчлөгдөх байдлыг тодруулсан. Шар үнэгний байршил нутгийн дундаж хэмжээ (90% kernel) –ээр тооцоход
15.4 ±
2.2 SE km2 байсан бол хярсны байршил нутаг дунджаар
5.9 ± 1.5 SE km2 байв. Цөм нутгийн хэмжээг (50% kernel)-ээр тооцоход үнэгнийх
0.4 -
5.1 km2, хярсных
0.6 -
3.4 km2 байлаа. Үнэг, хярсны байршил нутгийн хэмжээ хүйсээр, насаар, улирлаар, жилээр хувьсан өөрчлөгдөнө.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 461
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :