“Цахилгаан нуман гагнуурын электродын бүрхүүлийн хольцонд монгол орны эрдэс түүхий эдийг ашиглах нь” сэдвээр техникийн ухааны доктор (P.hD)-ын зэрэг горилсон бүтээл нь монгол орны эрдэс түүхий эдийг ашиглан, цахилгаан нуман гагналтын үндсэн бүрхүүлийн холимогийн оновчтой орц найрлагыг тогтоож, үйлдвэрлэх технологийн зарим асуудлыг боловсруулахад зориулагдсан эрдэм шинжилгээ судалгааны нэг сэдэвт бүтээл болно. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд цахилгаан нуман гагнуурын бүрхүүлд монгол орны ашигт малтмал, эрдэс түүхий эдийг ашиглах, тэдгээрээс бүрхүүлийн хуурай холимог бүрхэх масс бэлтгэх түүхий эдийг сонгох, мөн тэдгээрийн бүрхүүл бэлтгэхэд зориулагдсан технологийг боловсруулах, бүрхүүлд байх орцын оновчтой параметрийг тогтоох, гагналтын үед ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэлийг бууруулах зэрэг техник технологийн туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна электродын гол төмөрт бүрхүүлийг тогтоох технологийн онцлогыг үндэслэж бүрхүүл тогтоох чиглүүлэгч хошууны тухай технологит тохирох хийцийн байгууламжийн шинэ хийцийн хувилбарыг боловсруулж туршилт судалгаа лабораторын туршилтын хүрээнд гүйцэтгэв. Энэхүү нэг сэдэвт судалгааны ажлын үр дүнд цахилгаан нуман гагнуурын электродын бүрхүүлийн хуурай холимог, бүрхэх масс гарган авах технологи, түүний эрдэс түүхий эд нэг бүрийн оновчтой орцыг тогтоосон онолын хувилбарыг боловсруулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0