Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цогт хун тайжид холбогдох түүхэн баримтуудын эх бичгийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2630
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Цогт, тайж, гэрэлт хөшөө, эх бичиг, төвд монгол сурвалж

Аннотаци

Цогт хун тайжийн намтар түүхэнд холбогдох мэдээ баримтын талаар монгол болоод төвд түүхэн сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн талаар өмнөх бүлэгтээ дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд эдгээр мэдээ баримтыг бүгдийг үнэн магадтай хэмээн үзэж хараахан болохгүй билээ. Эл түүхэн сурвалжуудыг зохиогч нь ямар цаг үед амьдарч байсан, ямар боловсролтой хүн байсан гэдгийг нягталж үзэж гэмээнэ сая Цогт хун тайжийн талаар тодруулж гаргах юм. Тэгвэл, Цогт хун тайжийн хад чулуунаа бичүүлж үлдээсэн дурсгалууд нь түүний өөрийнх нь тухай хамгийн үнэн бодит баримтыг гаргахад нэн чухал баримт болох нь дамжиггүй. Тухайлбал, Лигдэн хаан ширээнд суусны хорин жилийн ойг тохиолдуулан хаднаа сийлүүлсэн долоон бадаг шүлэг, дагалт бичээснээ түүний улс төр, гүн ухаан, шашны баримтлал тусгалаа олсон байдаг. Цогт хун тайж улс төрийн үзэл баримтлалаасаа болж Халхын ноёдтой тохирохыг больж Лигдэн хаантай хүчээ нэгтгэхээр Хөхнуурыг зорин одсон боловч 1634 онд Лигдэн хаан өвчний улмаас таалал төгссөн тул уулзаж амжаагүй байна. Цогт хун тайж Түмэн Холачи ноёныг эрхшээлдээ оруулан Түмэдийн тархай бутархай олмыг нэгтгэж "Нуурын ам" гэдэг газар суурьшсан ажээ. Улмаар Амдоогийн ихэнх нутгийг эзлэн "Хөхнуурын Цогтхаан" хэмээн алдаршин ихэд хүчирхэгжсэн бөгөөд зарим сурвалжид түүнийг дөрвөн түмэн цэрэгтэй байсан гэж тэмдэглэсэн нь буй билээ. Хэдийгээр харь холд хүрч нэр цуутай болсон ч уугуул нутаг усандаа байсан мэт хад чулуунаа бичиг дурсгал бичиж үлдээгээгүй байна. Эрдэм номтой, алс хэтийн бодлого зорилготойгоор үйл хэргээ өрнүүлж байсан тэрбээр Монголыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байсныг түүх гэрчилнэ. Түүний эх оронч эл үзэл санаа уугуул нутаг усандаа хад чулуу, хөшөөнөө үлдээсэн бичгийн дурсгалуудад нь нэвт шингэсэн байдаг билээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 310
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :