Нутгийн аялгуу судлаач, доктор (Sc.D), профессор Ж.Цолоогийн “Нутгийн аялгуунуудын өөр хоорондын жижиг сажиг ялгавар төдий бага зүйлийг хүртэл сайтар тодорхойлж чадвал монгол хэлний түүхэн авиазүй, түүхэн хэлзүй, түүхэн үгийн сангийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж болно”(40:7-р тал) гэсэн санал, доктор (Sc.D), профессор Ш.Чоймаагийн “нутгийн аялгуу утга зохиолын хэлэндээ жигдрэн уусахдаа дотроосоо гадагш чиглэдэг учир дархадын салбар аман аялгуу мэтийн халх аялгуунаас нутаг хол орших аялгуунд эртний болон дунд үеийн монгол хэлний олон сонин онцлог хадгалагдан үлдсэн байх магадлал өндөр тул ийм аялгууг бүртгэн нарийн судлах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө, доктор (Ph.D) Г.Батзаяагийн “Аль ч хэлний жижиг аялгуунд хэлшинжлэлийн хэчнээн үнэт зүйл хадгалагдан нуугдаж байдгийг илрүүлж, улмаар нутгийн аялгуу судлалын ухааны үнэ цэнийг батлах” зэрэг олон эрдэмтэн судлаачдын санал, зөвлөгөө, эрдэм шинжилгээний өгүүлэл, олон талын судалгаанд тулгуурлан онолын болон практикийн хувьд дөрөөлж дархадын салбар аман аялгууны онцлогийг судлахдаа дархадын салбар аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог үгийг сонгон бүрдүүлж, “Монголын нууц товчоо” зэрэг дурсгалт бичиг, ойрд, буриад зэрэг хэл аялгуу, халх аялгуунд суурилсан монголын утга зохиолын хэлтэй харьцуулан үгийн сан, хэлзүй, авиазүйн түвшинд судaлсан болно