Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бетон, төмөр бетон бүтээцийн хүйтэн тэсвэрлэлэтэнд агаар агууламжийн нөлөөллийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2976
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : бетон, эдэлгээ, агаар оруулах нэмэлт, багана, дотоод хүчлэл, хэв гажилт, харимхайн модуль

Аннотаци

Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд бетон, төмөрбетон бүтээцийн эдэлгээний асуудал чухлаар тавигдаж байна. Хүрээлэн буй орчны температурын бууралтын үед бетон дахь усны шингэнээс хатуу төлөвт шилжих фазын шилжилт нь бетон, төмөрбетон бүтээцийн эдэлгээнд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Үүнээс шалтгаалан бетонд хүйтний задрал хэмээх эвдрэл явагдан, эдлэгдэх чадвар буурдаг байна. Энэ нь эрс тэс, хүйтэн уур амьсгалтай бүс нутагт бетон, төмөрбетон бүтээцийн ашиглалтын үзүүлэлтийг хугацаанаас нь өмнө бууруулж, нэмэлт засвар хийх зардал гаргахад хүргэнэ. Тухалбал: Гүүрийн тулгуур шон, цэвэрлэх байгууламжийн бүтээц, замын бетон хучилт, хашлага зэрэг ус чийгийн үйлчлэл доор хөлдөлт- гэсэлтийн мөчлөгт байнга орших бүтээцэд хүйтний задрал ажиглагдаж байгаа юм.
Өндөр хөгжилтэй гадаадын орнуудад бетоны хүйтэн тэсвэрлэлтийг сайжруулах судалгаа хийгдэж, практикт нэвтэрсээр байна. Үүнээс одоогоор бетонд агаар оруулах нэмэлтийг хэрэглэн түүний эдлэгдэх чадварыг дээшлүүлэх нь хамгийн өргөн гол арга болоод байна. Бетоны хүйтэн тэсвэрлэлт, нягт, ус үл нэвтрүүлэлтийн өндөр шаардлага тавьдаг гидротехник болон замын барилга байгууламжийн бетон зуурмагт налархайжуулагч болон агаар оруулах нэмэлтийг хэрэглэх нь илүү үр дүн өгдөг болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Агаар оруулах нэмэлтийг хэрэглэснээр бетонд маш жижиг нүх сүвүүд үүсэх ба тэдгээр нь бетоны эзлэхүүнд хэдий чинээ жигд, ойр тархаж чадсан байна төдий чинээ түүний физик, механик шинж чанарт эерэгээр нөлөөлнө гэж үздэг. Ингэснээр бетоны хүйтэн тэсвэрлэлтийг нэмэгдүүлж, эдэлгээг уртасгах энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга болдог байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 324
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :