Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орхон-Сэлэнгийн сав нутгийн байгаль орчинд уул уурхайн үйлдвэрийн үзүүлэх сөрөг нөлөөллийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2633
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : алт, хөрс, ус, ургамал, мөнгөн ус, цацраг идэвхи, металл

Аннотаци

Энэхүү судалгаа нь дэлхий нийтээр байгаль орчноо хамгаалан, экологийн баримжаатай болгож, хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх чанарыг урьдчилан мэдээлэх, хорт бодисын агууламжийг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах, цаашид ашиглах алт, мөнгө, газрын ховор элементүүдийн орд газрын эрдэст байгаа ашигтай металлуудыг баяжуулах үед торий, уран болон бусад хортой хүнд элементүүдээс байгаль орчныг хамгаалах асуудлыг онцгой анхаарахад чиглэгдэнэ.
Шинжлэх ухаан техник, технологийн ололтыг ашиглаж, байгаль орчинд хохирол багатай техник технологи нэвтрүүлж, гадаадын зарим компаниудын бүдүүлэг аргаар алт олборлож байгаа зохисгүй үйлдлийг даруй зогсоож, монгол орны байгаль орчныг хойч үедээ анх байснаар нь хүлээлгэн өгөхөд энэхүү судалгааны ажлын дүгнэлт чухал үүрэгтэй юм.
Ашигт малтмал олборлож байгаа газруудын хөрс, ус, ургамлаас гадна хагийг ашиглаж бохирдлыг үнэлэх овоолгон (эфель) дээр ургасан хогийн ургамалд хүнд, хортой элементүүдийг тодорхойлж бусад эрүүл газар ургасан ургамалтай харьцуулан үнэлгээг хийсэн нь шинэлэг тал боллоо.
Мөн судалгааны ажлын шинэлэг тал нь:
• Ургамалжилт, усны орчин ба агаарын бохирдлын байдал төлөвийг тогтоох ба өөрчлөлтийг илэрхийлэх экологийн судалгаа шинжилгээний ажилд манай нөхцөлд биоиндикацийн аргыг ашиглах асуудлыг анх хөндөж дэвшүүлсэнд; Гол мөрний ус, урсгалын дагуух орчин ба эргийн дагуух хөрс, ургамлан нөмрөг/ Сөөгөнө боролзогоно Dasiphora fruticosa (L.)/ хүнд, хортой элементийн бохирдолд ороод байгааг өнөөдрийн төвшинд тогтоох;
Энэ суурь дээр Орхон-Сэлэнгийн сав нутагт уул уурхайн үйлдвэрүүдээс хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг хянах мониторингийн багц мэдээг бүрдүүлсэнд оршино.
ДҮГНЭЛТ
1. Ашигт малтмалын олборлолтын дараа газрын эвдрэлийн 80% нь ил уурхайн овоолгоос бүрддэг. Энэ овоолгод байгаа гумины хүчил унаган төрхөөрөө байсан хэмжээнээс Заамарын Ар наймган
8.8, Хайлаастын
7.5, Бугантынх
3.5, Харганатын
4.7 дахин багссан байна. Хаягдал овоолгонд хүнд, хортой арсен, мөнгөн ус, хар тугалга, кадмий, цинк зэрэг элементүүдийн агуулга хүлцэн зөвшөөрөх хэмжээнээс 2-30 дахин ихэссэн байна.

2. Гурван зүйл (Parmelia sulcata, Pelfigera canina, Hypogymnia physodes) хаг, гурван зүйл (Pylaisiella polyantha,Grimmia longirostris, Hedwigia ciliata ) хөвдийг алт олборлож байгаа газрын орчмоос авч шинжлэхэд арсен
2.6-
5.1 мг/кг, Богд хан ууланд
3.7 мг/кг харьцангуй цэвэр газар Хөвсгөлийн Улаан тайгад
0.35 мг/кг, Хэнтийн Бурхан халдунд
0.49 мг/кг байгаа нь бохирдсон орчныг хянах биоиндикатор болгож ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.

3. Хөрс, ус, ургамал зэрэг экологийн тодорхой орчин хүнд хортой металлуудаар бохирдсон эсэхийг илрүүлэхэд сөд өвс, боролзгоно зэрэг ургамлыг фитоиндикатор болгон хэрэглэх боломжтойг тогтоов.

4. Туул, Ерөө, Хараа, Орхон голуудын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ (
0.0-1.5) хэт буурсан, нитрит, сульфатын хэмжээ (2-3) ихэссэн байна. Тэдгээр голуудын усны тунгалагшилт жил ирэх тутам буурч, Орхон голын усны умбуур бодис (1 мг/л байснаа 1002 мг/л)-оор их бохирдсноос болж усны өөрөө цэвэрших чадвар алдагдаж байна.

5. Төв аймгийн Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаар дайрч өнгөрдөг Хараа, түүний цутгал голуудын мөнгөн усны хэмжээ 1,65-317 мг/кг байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-65 дахин, Булган аймгийн Тэшиг сумын Ногоон толгойн овоолгын шороонд 13 дахин их буюу
28.23 мг/кг, Төв аймгийн Борнуур сумын алт олборлогчдын байгаа газарт мөнгөн усны хэмжээ аюултай агууламжаас
88.1 хувь илүү байна.

6. Цацраг идэвхт торий агуулсан хүдрээс байгаль орчинг бохирдуулахгүйгээр зөвхөн торийг цэврээр нь ялгах боломжтойг судлан тогтоов.

7. Орхон-Сэлэнгийн сав газрын байгаль орчинд экосистемийн төлөв байдлын талаар иж бүрэн үнэлгээ хийсний үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 217
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :