Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ягаан цээнээс антиоксидант болон хүнсний эслэгийн нэмэлт бэлтгэх нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2712
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : хүнс ба эмийн зэрлэг ургамал, биологийн идэвхт бодис

Аннотаци

Аливаа ургамлын хүний эрүүл мэндийг дэмжих, тухайлбал хорт хавдар, чихрийн шижин, зүрх-судасны өвчнөөс сэргийлэх, анагаах болон нянгийн үржил, мутагенаас хамгаалах чадвар нь тэдгээрийн антиоксидант идэвхтэй шууд холбоотой.
Ягаан цээний навч нь бусад эмийн ургамлын навчны адилаар биологийн болон эмчилгээ-сувиллын олон төрлийн идэвх бүхий фенолт нэгдлийн эх үүсвэр юм. Харин үндэс нь
4.3±
0.03 % уураг,
10.9±
0.1 % цардуул,
26.1±1.2 % эслэг, 1.49±
0.02 % тос,
3.56±
0.05 % үнслэг (хуурай бодисын жинд харьцуулснаар) агуулж байв.
Навч нь ДФПГ чөлөөт радикал, АБТС радикал катион, супероксид анион саармагжуулах, Fe3 ион ангижруулах өндөр идэвх үзүүлсэн боловч Fe2 ионыг өөртөө холбож хоруу чанарыг нь саармагжуулах идэвх маш сул байв. Навчны этанол хандны ДФПГ, АБТС чөлөөт радикал саармагжуулах идэвх нь аскорбины хүчлээс бага байсан боловч бутилгидрокситолуолоос илт давуу байгааг тогтоов. Түүнчлэн уг хандны гарц, фенолт нэгдлийн агууламж нь ус болон метанол ханднаас өндөр байлаа.
Навчны 3 төрлийн хандны антиоксидант идэвх, тухайлбал, ДФПГ, АБТС чөлөөт радикал болон супероксид анион саармагжуулах, Fe3 ион ангижруулах идэвх нь фенолт нэгдлийн нийт агууламжтай шууд хамааралтайгаар (r:
0.863-1.0) өсч байв.
Навчны этанол хандыг этилацетатаар хандлаад силика гель болон октадекилсилан бүхий нээлттэй баганан хроматографид ачаалж 100 % этилацетат, 50 % метилийн спиртээр тус тус дэс дараалан угааж өндөр идэвхтэй нэмэлт бэлтгэх боломжтойг тогтоов. Нэг гр антиоксидант нэмэлт бэлтгэхэд
17.38 гр хатаасан навч шаардлагатай байв. Энэхүү нэмэлтийг антиоксидант идэвхт үндсэн бүрэлдэхүүн нь метилгаллат, пентагаллоилглюкозид, кверцетингаллоилглюкозид болохыг тогтоов.
Ягаан цээний үндсийн эслэгийн агууламж нь үр тариа, хүнсний ногооныхоос давуу байгааг тогтоож, түүнээс
37.68±1.53 % гарцтай хүнсний эслэгийн нэмэлт бэлтгэх арга боловсруулав. Уг нэмэлтийг хүнс баяжуулагч, мөн нунтаг, шахмал, капсул хэлбэртэй биологийн идэвхт нэмэлт хүнсээр ашиглах боломжийг илрүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 8

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 286
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :