Манай орны цаа буганд бруцеллез, анаплазмоз, арьсны болон хамрын гуур далаад оны сүүл наяад оны эх, 2000 онд тэмдэглэгдэж оношлогдсон ч цаан сүрэгт элдэв эмгэг (догол, шарх, буглаа, үе дэлэн-хөхний) элбэг, зарим халдварын хувь өндөр байв. Судалгаанд 36 тайгын өрх, мянгаад цаа, бусад малыг хамруулав.
Биднийхээр цаанд бруцеллез, гуурын (H. tarandi, C. trompe) халдвар буурсан ч цаанд Anaplasma spp., (A.marginale/ovis), Piroplasma spp., (Thelieria, Babesia) цусны шимэгч илэрч, анаплазмоз, пироплазмозын тохиолдол элбэг, халдварын хувь өндөр, бусад халдварын хүндрэл нь цааны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Гол шинж тэмдэг догол, цус багадах, төл хорогдох, элэг дэлүү томрох зэрэг байв.
Цааны гуяны мах булчинд Cysticercus tarandi шимэгч, цааны доторт уйланхай, цаа болон тайгын нохойд туузан хорхойн халдвар илэрч, шимэгчид нь цаа өвчлөх, хорогдох урьдал шалтгаан болж байна.
Цааны мах, сүү нь уургийн агууламж өндөр, хэрэглэх дадал, арчилгаа маллагаанд хяналт чухал байна.
Энэхүү судалгааны дүнгээр цааны эрүүл мэндэд цусан эвэр тайрах, хачиг (Dermacentor silvarum), давс эрдсийн хангамж, сүргийн бүтэц, дулаарал гээд хүнээс үүдэлтэй хүчин зүйлийн нөлөө багагүй байна.
Эдгээр нь цаанд илэрсэн цусны шимэгчийн халдварыг баталгаажуулан нарийн судлах, цааны өвчинтэй тэмцэх арга хэмжээг оюунлагаар явуулах цогц бодлого, шийдэл нэн шаардлагатайг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0