Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Багануурын нүүрсний ордын газар доорх усны техноген горимын онцлог



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1221
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : Шүүрэлт, гидрогеологи, ангилал, уурхай, алба, үзүүлэлт, гидродинамик, баланё, ундрага

Аннотаци

: Багануурын нүүрсний ордын газар доорхи усны техноген горимын онцлог сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Багануурын нүүрсний ордын газар доорхи усны техноген горим нь тогтворжоогүй шинжтэй байгааг тогтоож, Монгол орны нүүрсний ордуудын гидрогеологийн ангилалыг төрөл-дэд төрөл-зүйл гэсэн нэг тэнхлэгийн эрэмбээр зохиож, Багануурийн нүүрсний орд нь элсэрхэг-шаварлаг хурдасны иж бүрдэлд үүссэн ба усжилтийн гидрогеологийн үзүүлэлтүүдээр сул усжсан дэд төрөл, газар доорхи усны техноген горимын онцлогоор тогтворжоогүй шүүрэлтийн зүйлд ангилагдаж байгааг тодорхойлсон.Мөн Багануурын нүүрсний уурхайруу ундрах усны тоо хэмжээг гидродинамикийн ба баласын аргаар 1980 оноос 2010 он хүртэл тооцоолж харьцуулсан судалгааг хийж газар доорхи усны техноген горимын тогтворжоогүй төлөв 2010 он хүртэл хадгалагдана гэж дүгнэлээ. Ордын хайгуулийн үе шатанд гидрогеологийн судалгааг газар доорхи усны техноген горимын нөлөөлөлд орох талбайг харуулан хийж гидрогеологийн үзүүлэлтүүдийг талбай болон гүнрүүгээ хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлж байх шаардлагатай байгааг Багануурийн ордын жишээн дээр авч үзэж, гидрогеологийн албыг түүний ашиглалтын эхний өдрөөс зохион байгуулж газар доорхи усны эвдэрсэн горимыг судалж, улмаар орд орчмын нутгийн байгалийн усны экологийн тэнцвэрт байдлыг зүй зохистой хадгалах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлэх шаардлагыг тодорхой болохыг үндэслэн гаргасан Түлхүүр үгс: Шүүрэлт, гидрогеологи, ангилал, уурхай, алба, үзүүлэлт, гидродинамик, баланс, ашиглалт, ундарга



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 226
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :