Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчийн зүйлс, хяналтын асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2602
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Чихрийн шижингийн нэвчдэсгүй ретинопати (НР), чихрийн шижингийн нэвчдэст ургалтын өмнөх ретинопати (НУӨР), чихрийн шижингийн нэвчдэст ургалтат ретинопати (НУР)

Аннотаци

Үндэслэл:
Дэлхийд одоогоор 246 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн бөгөөд энэ тоо 2025 онд 380 сая хүрэх хандлагатай байна. Энэ өвчинхөдөлмөрийн насны хүмүүсийн дунд, тэр дундаахөгжиж буй орнуудад илүү хурдацтай ихэсч байна.Чихрийн шижингийн ретинопати нь харааг муутгаж сохролд хүргэдэг хөнөөлтэй, архаг хүндрэлийн нэг бөгөөд, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй бараг бүх хүнд, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй 20-оос дээш жил болсон хүмүүсийн 77-оос дээш хувьд тохиолддог байна. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт нь орон оронд харилцан адилгүй байдаг. Хөгжиж буй орнуудад хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд энэ өвчлөл илүү хурдацтай ихсэж байгаа ажээ. Азид хүн амын дунд хийгдсэн судалгаануудаар Хятад, Малай үндэстэнд илүүтэй байжээ. АНУ-д нэг жилд нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн
3.6 хувь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн 1.6 хувь, Англид хүн амын 2 хувь нь сохордог байна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд бүртгэгдсэн 37 сая сохролын
4.8 хувь нь уг өвчний шалтгаантай байна.
Чихрийн шижингийн ретинопатийн тархалтад олон хүчин зүйлүүд нөлөөлдөг бөгөөд цусан дахь глюкозын түвшин өндөр байх, цусны даралт ихсэх, өөх тосны солилцоо алдагдах, бөөрний хүндрэл, жирэмслэлт зэрэг нь илүүтэй нөлөөлдөг байна.
Чихрийн шижингийн эрт үеийн эмчилгээний судалгаа (ETDRS) болон Ротердамын судалгаагаар чихрийн шижингийн хяналтын чанарын байдал уг өвчний тархалт, хүндрэлд нөлөөтэй болохыг тогтоосон ба сүүлийн жилүүдэд хийгдсэн бусад эмнэл зүйн судалгаанууд нь мөн чихрийн шижнийг эрт оношлон эмчлэхийн дээр, хяналт сайн тавьснаар чихрийн шижний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой буюу хүндрэлийг бууруулж буйг харуулсан байна.
Монгол оронд хүн амын талаас дээш хувь нь хот суурин газар амьдарч байна. Хотжилтын улмаас хүн амын амьдралын хэв маяг, хоол хүнсний хэрэглээ нь илүү барууны орныхтой ойролцоо болж өөрчлөгдсөн. Ийм улмаас чихрийн шижингийн өвчлөл, хүндрэл ихэссэн байх талтай. Чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, хяналтын өнөөгийн байдлыг судалснаар уг өвчнөөр сохрохоос сэргийлэх бодлого боловсруулах, оношлогоо эмчилгээний арга зүйг сайжруулахад суурь мэдээлэл болох юм.
Зорилго:
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлүүд, хяналтын асуудлыг судлах
Зорилт:
1.Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалтыг судлах

2.Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах

3.Чихрийн шижингийн хяналтын түвшинг, ретинопатийн үе шаттай уялдуулан судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгааг 2006-2010 онд Улаанбаатар хотын 6 дүүргийн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан системчилсэн санамсаргүй түүвэр аргаар хийлээ.Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлүүдийг ажиглалтын буюу туршилтын бус загвараар, эпидемиологийн судалгааны аналитик арга болох эмнэлэгт суурилсан агшингийн аргаар, чихрийн шижингийн ретинопатийн эмнэл зүйн үе шат, хяналтын байдлыг эмнэл зүйн аргаар судалсан. Асуумжаар хүн ам зүйн мэдээлэл: нас, хүйс, оршин суугаа газар, удамшил, боловсрол, ажил мэргэжил, эрсдэлт хүчин зүйлүүдээс согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хооллолтын байдал, хөдөлгөөний идэвхийг, өвчин үргэлжилсэн жил, хийгдсэн эмчилгээний байдал, чихрийн шижингийн ретинопатийн хяналтыг судлав.
Багажийн шинжилгээний аргуудаар, жин, өндөр, артерийн даралт үзэн, биеийн жингийн индекс тодорхойлов. Харах чадал, нүдний даралтыг үзэн, кератометр, эхо биометр, биомикроскоп, гониоскопоор нүдийг шинжлэн, торлогийн зургийг авав.
Цусны сийвэн дэх глюкоз, нийт холестрин, триглицерид, шээсний альбумин, креатинин, триглицерид ба их нягтралттай липопротеины түвшинг биохимийн анализатораарHbA1C-ийг хроматографийн аргаар түвшинг тодорхойллоо.
Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS
11.5 программаар хийв.
Үр дүн:
1.Чихрийн шижингийн ретинопатийн тархалт бүртгэгдсэн чихрийн шижинтэй хүмүүсийн дунд
29.3 хувь байсан бол нүдний хүндрэлтэй хүмүүсийн дунд
68.9 хувь байлаа.

2.Хүнсний ногооны хэрэглээ бага байх болонцусны глюкозын түвшин (
6.1 ммоль/л), глюкозижсон гемоглобин түвшин (
4.6ммоль/л), холестерины түвшин (
6.6ммоль/л)-ээс их байх, өвчин үргэлжилсэн жил урт байх нь ретинопатийн эрсдэлт хүчин зүйлүүд болж байна(p<
0.05).

3.Их нягтралтай липопротеид (1.1ммоль/л)-ээс бага байх болон, өлөн цусан дахь глюкозын түвшин (
6.2ммоль/л), холестерины түвшин (
4.5ммоль/л), агшилтын даралт (130 мм м.у.б.), сулралын даралт (90 мм м.у.б.), триглицерид (
2.2ммоль/л)-ээс их байх нь ретинопатийн үе шат даамжрахтай хамааралтай байна.
Дүгнэлт:
1.Чихрийн шижингийн ретинопатийн тархалт (
29.3 хувь,
68.9 хувь) байгаа нь бусад орнуудтай харьцуулахад ойролцоо байна.

2.Хүнсний ногооны хэрэглээ бага байх, цусан дахь глюкоз, холестерины түвшин их, өвчин үргэлжлэх хугацаа их байх нь чихрийн шижингийн ретинопатийнэрсдэлт хүчин зүйлүүд болж байна.

3.Чихрийн шижингийн хяналтын түвшин муу байх нь ретинопатийн үе шат даамжрахад нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 221
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :