Хөгжингүй орнуудад XX зууны 2 дугаар хагаст хэрэх өвчин ба хэрэхийн шалтгаантай зүрхний олдмол гажгаар өвчлөх нь эрс буурсан ч (Eisenberg MJ., 1993; Carapetis JR., 2005; Shulman ST., 2007) хөгжиж буй орнуудын хувьд өвчний тохиолдол өндөр хэвээр, (McLaren MJ., 1994; Munibari AI., 2001; Mishra TK., 2007; Steer AC., 2009) хүн амын дунд, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болсоор байна.
Хэрэх өвчин нь А бүлгийн β-цус задлагч стрептококкийн хожуу хүндрэл болж үүсдэг, зүрх судасны тогтолцоо, үе, тархи, арьсыг давамгайлан гэмтээдэг, голдуу залуу насны (7-15), удмын өртөмхий биеийг өвчлүүлдэг, стрептококкийн ба гэмтсэн эдийн эсрэг дархлаа солбио урвалын үр дүнд үүсдэг эмгэг юм (Д.Малчинхүү., 2010). ДЭМБ-ын судлаач, шинжээчдийн дүгнэлтээр 2005 оны байдлаар дэлхийд
15.6-
19.6 сая хүн хэрэхийн гаралтай зүрхний олдмол гажигтай байгаагаас
2.4 сая нь 5-14 насны хүүхэд байна. Манай оронд хүүхэд хэрэх өвчнөөр өвчлөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, эмнэлзүйн явц бүдэг, балархай, оношлогоо оройтож, гажиг үүссэн үедээ оношлогдож байгаа хүүхдийн хэрэх өвчний эмнэлзүйн онцлог, хэрэхийн кардитын оношлогооны талаар судалсан судалгааны ажил хомс, хэрэхийн кардитыг эрт оношлох, төгс эмчлэх, урьдчилан сэргийлэлтийг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага байна. Иймээс дээр дурьдсан нөхцөл байдал, хүүхдийн хэрэх өвчний эмнэлзүйн онцлог, хэрэхийн кардитын эмнэлзүйн илрэл, оношлогооны асуудлыг зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан судлах шаардлагатай байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна.
Судалгааны ажлын зорилго
Хүүхдийн хэрэх өвчний эмнэлзүйн явц, хэрэхийн кардитын хэт авиан шинжилгээний өөрчлөлт ба удам зүйн зарим онцлогийг судлах
Судалгааны ажлын зорилт
1.Хүүхдийн хэрэх өвчний эмнэлзүйн илрэлийг судлан өвчний явц, тавиланг тодорхойлох;
2.Хэрэхийн кардитын өнгөт Допплер хэт авиан үзүүлэлтийг эмнэлзүйн шинжтэй харьцуулан судлах;
3.А бүлгийн β-цус задлагч стрептококкийн хурдавчилсан оношлуурыг ашиглан хэрэх өвчтэй хүүхдүүдэд стрептококкийн халдварыг илрүүлэх;
4.Дахилтат хэрэх өвчний улмаас зүрхний олдмол гажиг үүссэн өвчтөнд HLA системийн DR,DQ аллелийн давтамжийг судлах;
Судалгааны ажлын арга зүй ба хэрэглэгдэхүүн
Судалгаанд УЭНЭШТөвийн Зүрх судасны тасаг болон Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн Зүрх-судасны кабинетад хандан 2003-2009 онд эмчлүүлсэн анхдагч болон дахисан хэрэх өвчтэй нийт 156 өвчтөнийг хамруулан ретроспектив болон проспектив аргаар эмнэлзүйн судалгааг хийсэн.
Тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу бүх өвчтөнөөс 55 асуумж бүхий судалгааны картаар мэдээллийг цуглуулан, бодит үзлэг хийж, эмнэлзүйн шинж тэмдгийг Джонсоны их ба бага шалгуураар үнэлсэн. Анхдагч болон дахилтат хэрэх өвчин оношлогдсон өвчтөнд А бүлгийн β-цус задлагч стрептококкийн хурдавчилсан оношлуурыг ашиглан уг халдварыг тээгч бүлгийг тодруулсан. Судалгаанд хамрагдсан нийт өвчтөнд цээжний рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний өнгөт Допплер хэт авиан шинжилгээ хийж эмнэлзүйн шинжтэй харьцуулан дүгнэлээ. Хэрэхийн шалтгаантай зүрхний олдмол гажиг үүссэн 20 өвчтөнийг сонгон авч HLA системийн II ангийн DR, DQ аллелуудын давтамжийг полимеразын гинжин урвалд тулгуурлан секвенс өвөрмөц праймерын аргаар тодорхойлсон.
Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд хэрэх өвчний онош батлагдсан 5-17 насны (дундаж нас 12±3,32) эрэгтэй 66(42,3%), эмэгтэй 90(57,7%) нийт 156 хүүхэд хамрагдсан.
Судалгаанд хамрагдагсдыг анхдагч ба дахилтат хэрэх өвчтэй гэж 2 бүлэгт хуваасан ба бүлэг 1-д анхдагч хэрэх өвчтэй 71(
45.5%), бүлэг 2-т дахилтат хэрэх өвчтэй 85(
54.5%) өвчтөн хамрагдав. Насны байдлаар анхдагч хэрэх өвчин 4-17 насанд (дундаж нас
11.1), дахилтат хэрэх өвчин 8-17 насанд (дундаж нас
12.7) тохиолдож хүйсний харьцаа 2 бүлгийн хувьд ижил 1:1.4 байна.Хэрэх өвчний үндсэн шинж болох кардит нь өвчний 2 бүлэгт өндөр хувьтай (анхдагч хэрэх өвчний үед 93%, дахилтат хэрэх өвчний үед 100%) байгаа нь уг шинж хүүхдэд элбэг илэрдэг болохыг баталж байна. Харин анхдагч хэрэх өвчний үед полиартрит нь
63.4%, хорей нь
14.1% буюу 2 бүлгийн хооронд статистикийн магадтай ялгаатай илэрчээ. Джонсоны шалгуурын туслах шинжүүдээс цагаан эсийн олшрол (p-
0.07), УЭТХ түргэсэх (p-
0.0001), АСЛО-ийн титр ихсэх (p-
0.04), С-идэвхит уураг ихсэх (p-
0.0001) зэрэг үрэвслийн шинж тэмдгүүд ба хоолой, залгиурт стрептококк илрэх шинжээр статистик ялгаа илэрсэн ба үеэр өвдөх, халуурах, хэвлийгээр өвдөх, хамраас цус гарах шинжүүдээр ялгаа ажиглагдсангүй. Эмчилгээний үр дүнд анхдагч хэрэх оношлогдсон өвчтөний
18.3% нь эдгэрсэн ба
81.7%-д үрэвслийн идэвхжил буурч, хавхлагын дутагдлын зэрэг багасчээ. Дахилтат хэрэх өвчин оношлогдсон өвчтөний
2.4% нь эдгэрсэн бол
97.6%-д эмчилгээний үр дүнд үрэвслийн идэвхжил буурч хавхлагын дутагдлын зэрэг багассан байна. Зүрхний олдмол гажиг анхдагч хэрэх өвчний үед
81.7%, дахилтат хэрэх өвчний үед
97.6%-д үүссэн нь судалгаанд хамрагдсан өвчтөний дунд хэрэх өвчний шалтгаантай зүрхний олдмол гажиг үүсэх хувь өндөр байгааг харуулж байна.
Өвчний тавиланг үнэлэхэд анхдагч хэрэх өвчний хувьд өвчтөний
18.3% нь эдгэрсэн,
81.7% нь гажиг үүссэн, нас баралт тохиолдоогүй байна. Харин дахилтат хэрэх өвчний хувьд
2.4% нь эдгэрсэн,
97.6% нь гажиг үүссэн,
2.4% нь хавхлага солих мэс засал хийлгэсэн ба нас баралт
3.5%-д тохиолджээ.
Хэрэх өвчний үед 2 хавтаст хавхлагын гэмтэл нийт өвчтөнүүдийн
97.6%-д илэрсэн нь хэрэх өвчний үед 2 хавтаст хавхлага илүүтэй гэмтдэгийг баталж байна. Зүрхний хэт авиан шинжилгээний дүнд эмнэлзүйн илрэлгүй кардит 21(13,4%) өвчтөнд оношлогдсон нь хэт авиан шинжилгээгээр илрэх 2 хавтаст хавхлагын зузаарал, хавхлагын эргэх урсгалд тулгуурлагдсан болно. Анхдагч хэрэхтэй өвчтөний 36%-д, дахилтат хэрэхтэй өвчтөний
3.5%-д А бүлгийн стрептококкийн хурдавчилсан оношлуурын дүн эерэг (p-
0.0001) байгаа нь статистикийн магадтай ялгаатай илэрлээ. Дахилтат хэрэх өвчний улмаас зүрхний хавхлагын гажиг үүссэн 20 өвчтөнд полимеразийн гинжин урвалыг ашиглан секвенс өвөрмөц праймерийн аргаар HLA системийн аллелуудын давтамжийг тодорхойлоход DRB1*0701, DRB1*0301(DR17), DQB1*0201,DQB1*0401 аллелуудын давтамж өндөр илэрлээ. Эдгээр аллелууд ялангуяа тэдний хавсран илрэх байдал нь хэрэх өвчин, түүний шалтгаантай хавхлагын гажиг үүсэх эрсдэлт хүчин зүйл байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэх үндэслэл болж байна.
Дүгнэлт
1. Хэрэх өвчтэй 5-17 насны хүүхдэд кардит, үеэр өвдөх, үений үрэвсэл, хорей зэрэг шинжүүд эмнэлзүйд илүүтэй илэрч, харин цагираг улайлт, арьсан доорхи зангилаа ховор ажиглагдан анхдагч ба дахилтат хэрэх өвчний явц ихэвчлэн цочмог ба цочмогдуу (
54.9-
57.6%) байснаас гадна дахилтат хэрэх өвчний бүдэг, сунжруу, тасралтгүй дахилтат явц
2.4-
11.8%-д нь ажиглагдлаа. Хүүхэд насанд хэрэхийн кардитын улмаас зүрхний олдмол гажиг үүсэх нь өндөр хувьтай (
87.2%), нас баралт 1.3% тохиолдож байгаа нь тогтоогдлоо.
2.Хэрэхийн кардитын үед зүрхний хоёр хавтаст хавхлага илүүтэй гэмтэж байна.
Зүрхний хэт авиан шинжилгээний дүнгээр анхдагч хэрэх өвчний эмнэлзүйн илрэлгүй кардитыг (
13.5%) оношлосон нь хэрэхийн кардитыг эрт үед нь оношлох бүрэн боломжтойг нотолж байна.
3.А бүлгийн стрептококкийн хурдавчилсан оношлуурыг ашигласнаар анхдагч хэрэх өвчтэй хүүхдийн
35.2%, дахилтат хэрэх өвчтэй хүүхдийн
3.5% нь уг халдварыг тээгч болох нь илэрсэн нь анхдагч хэрэх өвчний үед дахилтат хэрэхтэй харьцуулахад стрептококкийн халдварын илрэл өндөр байгааг харуулж байна.
4.Дахилтат хэрэх өвчтэй зүрхний олдмол гажиг үүссэн өвчтөнүүдэд HLA системийн DRB1*03,DRB1*07, DQB1*02, DQB1*04 аллелуудын давтамж өндөр байгааг тогтоолоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0