Манай орны эдийн засгийн гол суурь нь мал аж ахуйн салбар байсаар ирсэн ба цаашид ач холбогдол нь улам өснө. Учир нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр дүнг зөвхөн малчид хүртдэг төдийгүй ард түмний хүнсний хангамж, экспорт, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн нэлээд нь мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд дээр суурилдаг.
Тухайн жилийн малын өсөлтөд нөлөөлдөг гол зүйл бол төл бойжилт, малын зүй бус хорогдлын бууралт гэсэн 2 үзүүлэлт байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд төл бойжилт сайн, хорогдол бага байсан учир малын тоо 2012 онд
40.9 сая, 2013 онд
45.1 сая, 2014 онд
52.0 сая, 2015 онд
56.0 саяд хүрэв. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь 2014 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний
12.2 хувь, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын
39.1 хувь нь хөдөөд оршин сууж, мал аж ахуйгаас олох орлого нь тэдний амьжиргааны гол эх үүсвэр болж байна.
Мал аж ахуйн салбар нь үндсэн үүргээ биелүүлэх, байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэхэд хамгийн гол саад бэрхшээл бол байгаль, цаг уурын таагүй байдал буюу зуд билээ. Энэ байдал нь мал аж ахуйн тогтвортой хөгжилд эрсдэл учруулж байдаг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0