-Хажуугийн урсац, хөрсний угаагдал үүсэж бүрэлдэх зүй тогтол, түүнийг зохицуулах арга зам /Ойтхээрийн бүсийн жишээн дээр/ сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Эл диссертацид Монгол орны ойт хээрийн бүсийн байгалийн янз бүрийн нөхцөлд хажуугийн урсац, хөрсний угаагдал үүсэж бүрэлдэх зүй тогтол, түүний улирлын динамик тоо хэмжээ, түүнд нөлөөлөх байгаль-нийгмийн голлох хүчин зүйлсийг илрүүлж улмаар угаагдлын хэмжээг үндсэн критери болгон ойт хээрийн бүсийг хөрсний угаагдлын 5 зэрэгт ангилж хажуугийн урсацыг аж ахуйд харгалзах, зохицуулах, хөрсний нийт чийгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хөдөө а/а-н таримал ургамлын ургацыг дээшлүүлэх, хөрсийг усны эвдрэдээс хамгаалах арга замыг тодорхойлсон.